Наршсан хүүхдэд хүйтэн зүйл уулгаж болохгүй
Хэрэв хүүхэд чинь гадаа халуун наранд тоглож буй бол наршихгүйн тулд юуны түрүүнд сүүдэр бараадаж тоглуулаарай.
– Хэрэв халуун наранд тоглож байгаад наршсан бол амрах үедээ хэвтвэл толгой эргэж дотор муухайрна.
– Наршсан үед хагас сууж амрах нь дотор муухайрах, толгой эргэхээс сэргийлдэг.
– Хэрэв наршсан бол хүйтэн усанд норгосон алчуураар биеэ сайтар арч.
– Хэрэв наршсан бол толгой дээрээ хүйтэн жин тавь.
– Хэрэв наршсан бол духан дээрээ хүйтэн жин тавь.
– Хэрэв наршсан бол хүйтэн агаар үлээгчээ ажиллуул.
– Хэрэв наршсан бол цэв хүйтэн зүйл ууж болохгүй. Харин бүлээн юм уу.
– Наршсаны улмаас зүрх савлаж эхэлбэл тайвшруулах үйлчилгээтэй эм уу.
– Наршсан үед нитро-глицерин уувал даралт хэт буурч дотор улам муухайрна.
– Хэрэв наршсан бол бие дээрдсэн ч гэсэн гэрээсээ гаралгүй хэвтэх нь дээр.
– Хэрэв наршсан шинж тэмдэг арилах нь бүү хэл халуурч, амьсгаадаж, дотор муухайрч, нүд эрээлжилж, бөөлжис цутгаж эхэлбэл нэн яаралтай эмчид хандаарай.