Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

    06/15/2026

    Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»Н.Мөнгөншагай: Монгол цэргүүдийн тэвчээр хатуужил, хүнд хэцүүг давах чадвар гайхамшигтай
Сонин хачин

Н.Мөнгөншагай: Монгол цэргүүдийн тэвчээр хатуужил, хүнд хэцүүг давах чадвар гайхамшигтай

Эрхэм админBy Эрхэм админ08/16/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Анх би 7 жилийн өмнө эх орондоо цэргийн тангараг өргөж дэд ахлагч цол зүүгээд АНУ-ийн West Point гэдэг дэлхийн хамгийн өндөр шалгууртай цэргийн их сургуульд сонсогч болсон юм. Тэнд сурч байх явцад би багш нараасаа ажиллагааны оронд үүрэг гүйцэтгэсэн тухай сонсох дуртай байсан. Кино мэт ярьж өгч, нүдэнд харагдтал ярьдаг байсан. Тэд хэлэхдээ хамгийн хэцүү нөхцөл байдалд хүний өөрийн хязгаар “limit”, зан чанар танигддаг юм шүү. Мөн хэр сайн хамт олон, хэр сайн leader болж чадсан чинь танигддаг гэж хэлдэг байсан. Тэрнээс хойш дэлхийн халуун цэгт энхийн төлөө үүрэг гүйцэтгэх миний мөрөөдөл болсон юм.

Их сургуулиа төгсөж ирээд офицер цолоо зүүгээд үүргээ авч цэргийн ангид хуваарилагдсан. 2 жил ажиллаад надад ажиллагаанд явах эрх нээгдсэн, би Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй Дэмжлэг” ажиллагаанд нэрээ өгж бие бялдар, эрүүл мэндээрээ тэнцсэн. Олон цэргийн ангиас олон офицер ахлагч нар цугларч ажиллагааны өмнөх бэлтгэлд хамрагдаж нэг удирдлагын доор, нэг бага болж гарч ирсэн. Өнөөдөр бид нутагтаа ирээд 21-н хоног карантинаас гараад бүгд хайртай гэр бүл, найз нөхдийн зүг рүү бахархалтайгаар буцах гэж байна. Өнөөдөр анх манай 11 дүгээр цэргийн баг нэгдэж жагснаас хойш 11н сар өнгөрч байна. Би өөрийн хувьд мундаг эх оронч офицер ахлагч нартай мөр зэрэгцэж нэг баг болсондоо үнэхээр их бахархаж явдаг.

Хүний хамгийн үнэ цэнэтэй зүйл бол цаг хугацаа юм, тэр тусмаа залуу хүнд. Залуучууд өөрөөсөө том зүйл, эх орныхоо төлөө тэр үнэт зүйлээ золиослоно гэдэг бол амаргүй зүйл. Цагийн байдал тогтворгүй, дайн дажинтай, дэлхий даяар хэвлэл мэдээгээр байнга дурдагддаг террорист бүлэгтэй, эрсдэл ихтэй, тогтворгүй эдийн засагтай, өвчин томуутай (Covid-19) оронд, өргөсөн тангарагтаа үнэнч хандаж энхийг сахиулна гэдэг бол бүүр амаргүй зүйл.

Үүрэг гүйцэтгэлийн хажуугаар сүүлийн өнгөрсөн 11 сарын хугацаанд манай цэргийн багийн бие бүрэлдэхүүнд, хувь хүнд амьдралд тохиолдож болох бүх сайхан ба хэцүү зүйлүүд тохиолдсон. Хол зайнаас гэр бүл, хайртай хүмүүсээ санахаас эхлээд, эцэг хүн болоод нялх хүүхдээ видео дуудлагаар анх харж уйлах дууг нь сонсох, хүүхэд хүн эцэг эхийнхээ энэ хорвоо ертөнц дэх өнгөрүүлэх цагийн төгсгөлийг нь дуулах, хайртай хүн нь хол зайнаас болж үл ойлголцож даасан итгэлийг нь алдах, гэх мэтчилэн олон хэцүү зүйлүүдийг би хамт олноосоо харсан.

Гэхдээ манай Монгол цэргүүдийн тэвчээр хатуужил, хүнд хэцүүг давах чадвар гайхамшигтай. Ямарч нөхцөлд цагийн байдал үүсэж байхад хантааз, дуулгаа өмсөөд буугаа бариад бэлэн жагсана. Тэнд амралтын өдөр гэж байхгүй 24/7 бэлэн байдалтай дарга команд өгсөн л бол тэрийг үг дуугүй биелүүлдэг. Ганц гарсан чөлөөт цагаараа бие бялдараа хөгжүүлж, гүйж харайж бие биенээ хурцалж, нэмэлт шинэ хэл сурч, өөрсдийгөө хөгжүүлнэ.

Ажиллагааны төгсгөлд дараагийн цэргийн багтай үүрэг хүлээлцэх ёслол дээр “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны хойд бүсийн командлагч бригадын генерал Брүтз ирж үг хэлсэн. Тэнд олон орны цэргийн багийн удирдлага дарга нар уригдаж ирсэн, тэдний өмнө Генерал Брүтз үг хэлэхдээ манай цэргийн багт хандан “Монгол цэргүүд шиг энэ цэргийн баазад сүүлийн 7-н сар хүнд хэцүү нөхцөлд амжилттай үүрэг гүйцэтгэсэн цэргийн баг энд баазад байхгүй, та бүхэн энэ баазын 3000 гаруй олон улсын цэргийн албан хаагчдын амь насны баталгаа болсон шүү гээд Монгол хилээр “Маш их баярлалаа” гэж хэлсэн. Тэр үед миний хувьд маш их бахархах сэтгэл төрсөн, ийм мундаг Арми, ийм мундаг удирдлага, залуучуудтай дэлхийн тавцанд Монгол Улсын нэр хүндийг өргөж явна гэдэг бол хүн болгоны хийж чадаад байдаг зүйл биш юм.

Монгол цэргийн хийморь сүлд яруу алдар үүрд мандан бадраг!

Нямтайширын Мөнгөншагай

сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.