Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

    05/30/2025

    Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

    05/30/2025

    “Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

    05/30/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Сураг алдарсан “Mixx” хамтлагийнхан хувийн амьдралдаа анхаараад завгүй
Папарацци

Сураг алдарсан “Mixx” хамтлагийнхан хувийн амьдралдаа анхаараад завгүй

Эрхэм админBy Эрхэм админ08/17/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

25 дугаар cyвaг телевизийн шинэ залуу хамтлагийг тодруулан, дэмжиж ажиллах зорилго бүхий төсөл нэвтрүүлэг “Making the band” шоу хоёр дахь жилдээ гурав дахь удаагаа зохион байгуулагдаж Mixx хамтлаг үүсгэн байгуулагдаж байв. Ганц хоёр хит уран бүтээлийг эс тооцвол хамтлаг нэг их удаан оршин тогтнолгүйгээр тарсан.

 

Уран бүтээл хийлгүй удсан тус хамтлагийнхан ганц нэгээрээ уран бүтээл хийхээс бусдаараа бол хувийн амьдралдаа анхаарч байгаа аж.

О.Гүнчин-Иш АНУ-ыг зорьж охинтой болов


Хоёр жил гаруй МУГЖ Д.Хүрэлхүүгийн охин Х.Намуунтай үерхэж байсан О.Гүнчин-Иш нэг л өдөр АНУ-ыг зорьсон. Уран бүтээл гэгчээс хөндийрсөн тэрбэээр эхнэртэй болохын зэрэгцээ охинтой болсон. Хааяа цахим орчиндоо зураг оруулахаас бараг сураг тасарсан.

Х.Гүлназ нөхөрт гарч, ээж болов


Нэгэнт хамтлаг нь бөөндөө уран бүтээл хийхээ больсон болохоор хувийн амьдралдаа анхаарсан гэж хэлж болно. Хамтлагийн бусад гишүүдийг бодвол цахим орчинд идэвхтэй байдаг тэрбээр нөхөрт гарч хүүхэдтэй болсон. Өдгөө тэрбээр сайн ээжийн “албан тушаалийг” хашиж байгаа.

Б.Болдбаатар буюу Темпо модель хийх болов

Жүжигчин Шүүдэрцэцэгтэй хамтран амьдарч байсан ч удалгүй салсан. Экс нь хилийн дээс алхсан бол Темпо эх орондоо модель, жүжигчин, дуучин хийж байгаа. Хаа нэг сенсаацид өртөхийг эс тооцвол мөн л нам гүм амьдарч байгаа. Нам гүм амьдарч байгаа ч тэрбээр охидын шүтээн хэвээр байгаа.

Урлагт ганцаараа үнэнч үлдсэн Г.Энх-Амар

Төрсөн эцэг эхээс заяасан нэр нь Г.Энх-Амар бол уран бүтээлийн нэр нь АМ-С. Хамтлагийн залуусаасаа ганцаараа урлагт үнэнчээр зүтгэж байгаа нь тэр юм. Дуучин найз охинтой байсан ганц дайчин ганцаардахгүй гэгчийг утгаар нь үзүүлэхийг хичээж яваа.

Хамтлагийнхаа хамгийн өдөр боловсролтой Б.Төгсжаргал

 


Хүүхэд шиг зан, ялдамхан төрхөөрөө бусдаасаа ялгардаг байсан Б.Төгсжаргал тус хамтлагаас хамгийн түрүүнд өрх тусгаарлаж, өөрийнхөө амьдралын замналыг хөөсөн. Хамтлагийнхнаасаа хамгийн өдөр боловсролтой гэгддэг тэрээр өдгөө ганц бие. Дуулдаг байхдаа хамтлагийнхаа ахлагч Темпод жан жан байсан гэх юм билээ. Тэрээр өдгөө ээжийн энхрий хайртай охин хэвээр нам гүмхэн амьдарч байна.

Ээжийнхээ бизнесийг үргэлжлүүлж яваа Г.Амаржил


Хамтлагийнхаа хамгийн содон төрх, үс засалттай байсан Г.Амаржил бүсгүйг өнөөдөр харсан хэн ч үс засалтаараа хамтлагаа тодорхойдог дуучин байсан гэхэд итгэхгүй. Өдгөө тэрээр ээжийнхээ үүсгэн байгуулсан Хатан брэнд буюу “Aya corset belt” эмэгтэйчүүдийн эрүүл мэнд гоо сайхны даруулган бүсний салонд ерөнхий менежер хийж байгаа. Бас гэр бүл зохиож, бяцхан үрийн ээж болж амжсан бизнесмэн бүсгүй болсон. Тэрээр хамтлагаасаа гарахдаа нэлээдгүй шуугиан дэгдээж амжсан. Энэ тухайгаа нэгэн хэвлэлд ярихдаа “Манай хамтлаг эрч хүчтэй гарч ирсэн. Бага зэргийн тэвчээр, ухаан гаргасан бол хамтлаг маань цаашаагаа явах байсан гэж боддог. Мэдээж хамтлагийн дотоод уур амьсгал сайхан байгаад хамтлагаас гарах шийдвэр гаргаагүй нь ойлгомжтой. Хамтлагийн гишүүд хоорондын харилцааны зөрчил үүссэн гэхэд болно. Тус зөрчлийг шийдэж чадахгүйгээс хойш би больё доо л гэж бодсон. Уншигчид яг юунаас болов гэж асуух байх. Гэр бүл саллаа гэхэд учир шалтгааныг нь хайгаад үзэхээр заримдаа маш жижигхэн асуудал байдаг. Үүнтэй л адилхан. Бие биенээсээ хариуцлага нэхсэн, хамтдаа хөдөлмөрлөж байхад хамт хөдөлмөрлөхгүй байх ч юмуу. Энэ мэт жижиг асуудал гарахад “аан за үүн дээр анхааръя, ингэж хэлж хэлж болохгүй байж” гэх мэтээр ухаарч ойлголцсон бол “Mixx” хамтлаг одоо ч фэнүүдээ баярлуулан, уран бүтээлээ туурвисаар байх байсан. Мөн манай хамтлагийг хариуцаж байсан хүмүүс хариуцлагагүй байсан юм бол уу гэж боддог. Өсвөр насны хэдэн хүүхэд өөрсдөө бүх шийдвэрээ гаргана. Хэрэв тухайн үед намайг хамтлагаасаа гарлаа гэхэд, хариуцаж байгаа хүн маань биднийг чанга гараар барьж “Чи хамтлагаасаа гарч болохгүй. Гэрээ байгуулсан гэдгээ ухамсарла” гэх мэт зүйлсийг хэлсэн бол хамтлагтаа байх байсан. Биднийг зааж, чиглүүлэх хүн л дутагдсан даа” гэжээ.

сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

05/30/2025

У.Хүрэлсүх: Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй

05/29/2025

У.Хүрэлсүхийг “долоовол” сайдын суудалд батаараа суухын жишээ Н.Учрал

05/28/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хэрэгждэггүй дахин төлөвлөлтөөс болж иргэд халаалтгүй, усгүй, цахилгаангүй балгас шиг байранд амьдарч байна

05/30/2025

Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

05/30/2025

“Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна

05/30/2025

Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

05/30/2025

Н.Учрал санаатайгаар Ерөнхийлөгчийг эсэргүүцэж эхлэв үү

05/29/2025

УИХ-ын Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын төлөөлөгчидтэй 16:30 цагт хүлээн авч уулзана

05/29/2025

У.Хүрэлсүх: Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй

05/29/2025

У.Хүрэлсүхийг “долоовол” сайдын суудалд батаараа суухын жишээ Н.Учрал

05/28/2025

14-17 насны 3 хүүхэд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ

05/28/2025

Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

05/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.