Дуучин Ч.Ану номын дуу сонсоно
Биеэ авч яваа байдал, эрхэмсэг донж төрхөөрөө эрчүүдийн төдийгүй бүсгүйчүүдийн анхаарлын төвд байдаг дуучин Ану буюу Ч.Уранхолбоо боловсролдоо анхаарч, оюутан болохоор шийджээ.

Тэрээр урлагийн сэтгэл засалч, дасгалжуулагч болох гэнэ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Удаан бодож явсан ART THERAPIST, COACH болох хүсэл маань биелэхээр болсон. Есдүгэрэ сараас сураад байж дээ. Хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлүүдтэй илүү ойроос үр дүнтэй ажиллах боломж гэж хардаг юм” гэжээ.

