Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа компаниудаар дахин бүтээн байгуулалтын ажил гүйцэтгүүлэхгүй
Мэдээ

Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа компаниудаар дахин бүтээн байгуулалтын ажил гүйцэтгүүлэхгүй

Эрхэм админBy Эрхэм админ08/24/2020Updated:08/25/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал удирдан явуулав.

Хуралдааны эхэнд өмнөх долоо хоногт 70353511 дугаарт ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт, үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж, зарим хэлтэс агентлагийн дарга нар цаг үеийн мэдээлэл хийлээ.

2020-2021 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэн орж буй хүүхдийн бүртгэл цахимаар явагдаж байна. Нийт 2457 хүүхэд бүртгүүлэхээс энэ сарын 21-ний байдлаар 1066 хүүхэд бүртгүүлээд байна. Цахим бүртгэл 26-ны өдрийг дуустал явагдана.

Мөн энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Орхон аймгийн төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн захирал, сургалтын менежер, эрхлэгч, арга зүйч нарт “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах, цэцэрлэг, сургуулийн орчинд ариутгал, халдваргүйтгэл хийх, орон нутгийн онцлогт тулгуурлан хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд анхаарах асуудал, “Ковид-19″ цар тахлын эсрэг хариу арга хэмжээ, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хичээлийн хуваарь, анги зохион байгуулалт” зэрэг чиглэлээр сургалт, семинаруудыг зохион байгуулжээ. Аймгийн ОБГ-аас 18-ны өдрөөс эхлэн цэцэрлэг, сургуулийн гадна болон дотор талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж эхлээд байна.
Шуурхай хуралдааны үеэр Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү COVID-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй болсонтой холбогдуулан бага насны хүүхэдтэй ажилтнуудынхаа ажлын цагт уян хатан хандаж, тодорхой шийдэл гарган ажиллах талаар зөвлөлөө.

Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал энэ жил гэр хорооллын айл өрхүүдэд хийгдэх ЭКО 00-ын ажлыг яаралтай эхлүүлэх, хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байгаа газруудад мэдээллийн самбар байршуулж иргэдийг мэдээллээр хангах, авто замын нөхөөс хийх ажлыг яаралтай дуусгах, барилгын ажил хийгдэж байгаа орчинд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллах, тендерт шалгарсан ч гэрээнийхээ дагуу ажилаа гүйцэтгэхгүй байгаа компаниудын жагсаалтыг гарган танилцуулах, цаашид эдгээр компаниудаар дахин хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил гүйцэтгүүлэхгүй байх чиглэлийг холбогдох алба, хэлтсийн удирдлагуудад өглөө.

Мэдээллийн төв

Орхон ЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.