Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»ТАНИЛЦ: Хотын даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна
Сонин хачин

ТАНИЛЦ: Хотын даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна

coolBy cool10/16/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ИТХ-ын сонгууль орон даяар зохион байгуулагдаж урьдчилсан байдлаар нийслэлд МАН 34, АН 8, ХҮН 3 суудал авлаа. Одоо энэхүү дүнг СЕХ албан ёсоор зарлах юм.

Тэгвэл НИТХ-ын сонгуультай холбоотойгоор дараагийн том улс төр буюу ХЭН хотын дараагийн даргаар томилогдох вэ гэдэг яриа хэлэлцэгдэж эхлээд байна. Баталгаатай эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хотын дараагийн даргад яг одоогийн байдлаар 5 хүний нэр хүчтэй яригдаж байгаа аж. Тодруулбал, НИТХ-ын даргаар ажиллаж байсан Р.Дагва, хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ж.Батбаясгалан, НИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байсан Н.Баярмөнх, Ж.Алдаржавхлан болон Н.Батсүмбэрэл нар гэнэ.

Р.Дагвын хувьд өнгөрсөн хугацаанд НИТХ-ын даргаар ажиллаж байсан хотын төлөөлөгчдөө сүүлийн хоёр жил гаруй хугацаанд залж чиглүүлээд сурчихсан хүн. Хотын даргын хэмжээнд зайлшгүй яригдах хүмүүсийн нэг юм.

Ж.Батбаясгалангийн хувьд өнгөрсөн хугацаанд Хотын даргын орлогчоор ажиллаж байсан ажлын туршлагатай. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар хотын дарга С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул дөрвөн сар орчим Хотын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн юм. Харин орон нутгийн сонгуультай холбоотойгоор түүнийг хотын даргын үүрэг гүйцэтгэгч байх үед нэлээд хэд хэдэн асуудал гарч иргэд шүүмжлэлтэй хандаж байв. Тэр ч утгаараа Хотын дарга нарт өгсөн иргэдийн үнэлэмжийн судалгаагаар рейтинг нь өмнө байсан С.Амарсайхан даргаас доошилсон харагдана лээ.

Н.Баярмөнх нь 2008 оноос хойш ДИТХ, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж ирсэн. Хоёр дахь удаагийн НИТХ-д сая дахин сонгогдсон нэгэн юм. Баянзүрх дүүргийн намын хорооны дарга, дүүргийн Засаг даргын орлогч гээд шат шатны байгууллагуудад ажиллаж ирсэн, Баянзүрх дүүргээс хотод хүчтэй өрсөлдөж яваа залуусын нэг юм. Тэр ч утгаараа өчигдөр болж өнгөрсөн сонгуульд сүүлийн 8 жил зүү оруулалгүй засаглаж байсан Д.Пүрэвдаваа тэргүүтэй АН-ын эсрэг өрсөлдөж тойргоосоо гарч чадсан аж. Мөн тэрбээр нийтийн тээвэртэй холбоотой томоохон төсөл Улаанбаатар хотод хэрэгжүүлэхэд бэлэн болгон намын мөрийн хөтөлбөртөө тусгуулсан аж. Хотын даргын сунгаанд түүний нэр зүй ёсоор яригдах учиртай.

Ж.Алдаржавхлангийн хувьд өнгөрсөн дөрвөн жил Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажилласан. Хан-Уул дүүргээс УИХ-д өрсөлдөж харамсалтай нь ялалт байгуулж чадаагүй ч орон нутгийн сонгуулиар шархаа нөхөж ялалт байгуулжээ. Түүний хувьд одоо хамгийн том амбиц нь хотын дарга байж мэднэ. Тиймээс хүчтэй өрсөлдөөн өрнүүлж магадгүй.

Сүүлийн хүн нь Н.Батсүмбэрэл. Чингэлтэй дүүргийн Засаг даргаар өнгөрсөн хоёрдугаар сараас хойш ажилласан. Мөн хоёр дахь удаагаа НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байна. Шат шатны сонгуульд дүүргийн намын хороо болон дүүргээ удирдаж оролцсон гэдэг утгаараа Хотын даргад түүний нэр яригдаж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.

zaluucom.mn

мэдээ Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.