Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

    07/06/2025

    Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

    07/06/2025

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Чингэлтэй дүүргийн зах худалдааны төвүүд E-barimt өгдөг боллоо
Мэдээ

Чингэлтэй дүүргийн зах худалдааны төвүүд E-barimt өгдөг боллоо

coolBy cool11/07/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн албан хаагчид өнөөдөр Бөмбөгөр худалдааны төвд “Намайг уншуулаач” өдөрлөг зохион байгууллаа. Иргэд Чингэлтэй дүүргийн зах худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ E-barimt авах боломжтой болж байгаа юм.

Зах худалдааны төвүүдийн лангуу бүрд уншуулах QR код байх ба иргэд худалдан авалт хийснийхээ дараа E-barimt аппликейшнаараа нэвтрэн орж, “камер нээх” товч дээр даран “QRBARIMT”-ыг уншуулан үнийн дүнг оруулж “И-баримт үүсгэх” товч дээр даран баримтаа үүсгэнэ. Таны оруулсан баримт 72 цагийн дотор идэвхэжнэ. Мөн баримт уншуулахад ямар нэгэн хүндрэл учрахгүй бөгөөд 10-15 секунд шаардагдана гэдгийг албаныхан хэлж байлаа.
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн дарга Б.Бат-эрдэнэ “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс Бөмбөгөр зах худалдааны төвийн бизнес эрхлэгч нартай хамтран “Намайг уншуулаач” өдөрлөгийн зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн зорилго бол иргэд E-barimt буюу цахим төлбөрийн баримтаа QR кодоор үүсгэх ажиллагааг Бөмбөгөр худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байгаа 1800 бизнес эрхлэгчтэй хамтран иргэдэд танилцуулж байна. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 88 албан хаагч өнөөдөр иргэдийн худалдан авалтад туслан цаасгүйгээр буюу QR кодоор E-barimt уншуулах заавар, зөвлөгөө өгч байна. Мөн Чингэлтэй дүүргийн хэмжээнд 28 томоохон зах худалдааны төв байдаг бөгөөд 3300 гаруй бизнес эрхлэгч иргэд үйл ажиллагаа явуулж байна. Иргэд эдгээр газруудаар үйлчлүүлэх бүрдээ E-barimt уншуулж хэвшээрэй хэмээн уриалж байна” гэв.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст иргэдээс ирсэн нийт гомдлын 3/2 нь зах худалдааны төвүүд E-barimt өгөхгүй байна гэсэн гомдол ирдэг байжээ. Энэ асуудлыг шийдэж чадсанаар иргэдийн сэтгэл ханамж өндөр байгааг худалдаа эрхлэгчид хэлж байсан юм.

үйл явдал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.