Хайр дурлалд нас хамаагүй байдаг бололтой. Үүний нэг жишээ бол 53 насны зөрүүтэй хосууд юм. Таны харж байгаа хос үерхээд дөрвөн жил болж байгаа бөгөөд саяхан гэрлэсэн.
Нөхөр нь болох Гари өдгөө 21 настай бол эхнэр болох Алмеда нь 74 настай.
Тэд анх дөрвөн жилийн өмнө Алмедагийн хүү Робертын оршуулган дээр танилцсан. Хоёр сарын дараа гэхэд дотно харилцаатай болж улмаар долоо хоногийн өмнө гэрлэжээ.
Тэдний хувьд нас гэдэг зүгээр тоо бөгөөд хүсэл сонирхол нь ижил гэнэ. Хосуудын харилцааг эхнэрийнх нь хүүхдүүд болон ач, зээ нар нь зөвшөөрдөггүй. Учир нь эхнэрийнх нь хүүхдүүд болон ач зээ нар Гаригаас ах учраас өвөө гэж дуудах
эсэхдээ эргэлздэг байна.