Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»COVID-19-ийн халдвар авсан иргэний хүүхдүүдийг СӨХ болон байрны оршин суугчид гэрт нь оруулаагүй тул түр хамгаалах байранд аваачжээ
Мэдээ

COVID-19-ийн халдвар авсан иргэний хүүхдүүдийг СӨХ болон байрны оршин суугчид гэрт нь оруулаагүй тул түр хамгаалах байранд аваачжээ

coolBy cool12/04/2020Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ оролцож мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Баянзүрх дүүрэгт ээж нь коронавирусийн халдвар авсан бөгөөд хоёр хүүхэд нь тусгаарлах байрнаас гарч ирээд гэртээ очих гэтэл гэр рүү нь оруулаагүй тохиолдол гарлаа. Үүнтэй холбоотойгоор манай байгууллагаас мэргэжлийн анги гарч ажилласан.

Ингээд тухайн хүүхдүүдийг өчигдөр орой шинээр бий болгосон хүүхэд түр хамгаалах байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, аваачаад байна.

Тухайн хүүхдүүдийг тусгаарлах байрнаас гараад гэртээ орох гэтэл байрны СӨХ болон иргэд гэрт нь оруулахгүй байсан юм байна.

Өнөөдөр коронавирус тусаад эмчлэгдэж байгаа иргэд болон хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх, гутаан доромжлохгүй байх ёстой талаар Цар тахалтай тэмцэх тухай хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Үүнтэй холбоотой мэдээллийг ч 108 утсаар бид хүлээж авч, ажиллаж байна. Шинээр үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхэд хамгааллын бодлого үйл ажиллагаа ч өөрчлөгдөж байна. Тиймээс Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар 21 аймаг, 9 дүүрэгт тус бүр мэргэжлийн анги байгуулан ажиллаж байгаа” гэсэн юм.

Харин хүүхдүүдийн ээж хүүхдүүдийг түр хамгаалах байранд аваачих арга хэмжээ авсанд талархаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Цар тахлын энэ үед хоёр хүүхдэд маань тусламж үзүүлсэн ГБХЗХГ-т баярлалаа гэж хэлмээр байна. Би хүүхэдтэйгээ түрүүн утсаар ярьсан, хүү маань тоглоод тухтай байна лээ” хэмээн хэлж байна.

ковид үйл явдал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.