Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Төргүй түмэн яах ч юм билээ, түмэнгүй төр хэрхэх ч билээ дээ
нийтлэлчид

Төргүй түмэн яах ч юм билээ, түмэнгүй төр хэрхэх ч билээ дээ

coolBy cool12/08/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Төр+Түмэн=УЛС

Ард түмэн нь төргүй ухалзчих гээд, төр нь түмнээсээ ангид…хоёр тийшээ хараад, хорь хуваагдаад удлаа даа. . Хоёулаа нийлж байж л УЛС болдог юмсан.


1. Архангайн онцгой комисс, эмч эмнэлгийнхэн голомттой бүс нутгаас гарч байгаа иргэддээ шинжилгээ хийсэн үү? Хот руу эмчилгээнд явж байгаа бол товчоон дээр саатуулахгүй байх талаас нь 13А маягтыг нь бүрдүүлээд, нөхцөл байдлыг ойлгуулаад, шинжилгээний бичгийг нь өвөртлүүлээд мордуулсан уу? Эсвэл бүхэл бүтэн аймаг одоо хүртэл PCR шинжилгээ хийх чадамжгүй байна уу?

2. Тухайн иргэний ар гэрийнхэн улс даяар хэд хэдэн бүс нутагт хэдэн зуун мянган хүн хөл хорионд сууж, 22-ын товчоон дээр саатуулж байгааг мэдсэн үү? Эмчид үзүүлж эмнэлэг бараадахаар явж байгаа хүндээ аймгийнхаа эмнэлгээс тэр 13А гэдэг маягтыг нь зохих журмын дагуу авч өгсөн үү, ийм маягт эсвэл өчигдөр бий болчихсон юм уу?

3. За иргэн хотын гадна, 22-ын товчоон дээр ирлээ. Тэнд тухайн иргэнээс гадна 16,17 машинтай, бас нэг автобустай, нийтдээ 100 орчим хүн хонож байжээ. Гадаа -25 хэмтэй хонож байхад яагаад энэ иргэдээс яаралтай PCR шинжилгээ авч болдоггүй юм бэ. Тэнд ажиллаж байгаа эмчийн ярианаас харахад ганц PCR аппарат пост болгонд ээлжилж очдог тул товчоон дээр ирсэн хүмүүс заавал нэг хоног хүлээдэг юм байна. Ийм байж болох уу? Цаашдаа ингээд л байгаад байх уу?

4. Хот руу орох, гарах хэдхэн орц гарц бий. Тэнд яагаад одоо болтол Нийслэлийн онцгой комисс, эрүүл мэндийн газар харилцан зохицоод түргэвчилсэн шинжилгээ авах боломж бүрдүүлж, ирсэн хүмүүсийг түр саатуулах нөхцлөөр хангахгүй байна вэ? Ядаж л хэдэн гэр бариад түлш дөхүүлчихэд хүмүүс машиндаа хөр цаснаар хонож зутрах уу?

5. Нийслэлийн эрүүл мэндийн газрын 11324207 утас руу товчоон дээр ажиллаж байгаа эмч бараг 50, 60 удаа залгасан байна. Гэтэл хэн ч авсангүй. Ганц утас манаад, гал алдахгүй хэл дуулгаад холбоод байж чаддаггүй энэ байгууллага юу хийдэг вэ, нийслэлийн харъяа юм уу, ЭМЯ-ны харъяа юм уу? Эсвэл завсар дунд нь занхайчихсан байгууллага уу? Ажлын хуваарилалт, үүрэг хариуцлага, зохион байгуулалт дунд завсардаж амарсан газар уу?

6. Ингээд төрийн чих хатуу, түмний хариуцлага муу, дээр нь уян хатан, хурдтай зохицуулалт байхгүйгээс нэг иргэн маань нийслэлийнхээ үүдэнд өнгөрчихлөө. Энэ байдал дахин давтагдах уу? Давтахгүйн тулд төр ямар зохицуулалт хийж, түмэн үүнийг нь хэрхэн ойлгож, хэн хэн нь яаж хариуцлагаа дээшлүүлэх вэ? Ямар суваг, арга замаар төр, иргэн хоёр ер нь цаашдаа хамтрах вэ? Хоёр тийшээ хараад л хялалзацгаагаад байх юм уу?

7. Энэ мэдээ эхэлж тарахдаа “Жирэмсэн эмэгтэй хоёр хүүхдийнхээ хажууд машиндаа амиа алдлаа” гэсэн гарчиг, утга агуулгатайгаар тархсан, өдөржин FB, твиттерээр сэвцгээсэн. Гаръя, алалцъя, одоо боллоо л гэцгээсэн. Үр дүнд нь төр, иргэн хоёрын дунд үүссэн ангал харайгаад гарах аргагүй, хамтраад битүүлэх боломжгүй улам бүр томорлоо.

8. Монголын төр, түмэн хоёрыг алалцуулж, улс биш үнс болгох сонирхол хэнд, ямар хүчинд байна вэ? Эсвэл монголчууд бид үг сонсоод үйлдлээ хянахаа больцгоосон үргээлгэний сүрэг үү? Нэг талаас нь чаа гэхээр хаданд үргэж авирчихаад, нөгөө талаас нь хөж гэхээр талд харайж гарчихаад…уг нь дэм дэмэндээ дээс эрчиндээ л гэдэгсэн. Бодит байдал ийм байна уу, сошиал орчин л ийм байна уу? Ингэж л бодож өнөөдрийн муу мэдээг угтлаа.

Эмүжин

Нийтлэлчид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.