Боксын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Цэндбаатар 2020.12.10-ны өдөр Лондон-2012 олимпын мөнгөн медальт “Олимпын гүүр”-ний урд авто замын хэсэг дээр нүцгэн, ямар нэг хувцасгүй явж, чанга дуугаар гудамж талбайд орилсон үйлдэл гаргасан. Тухайн үед түүнийг цагдаагийн алба хаагчид саатуулж, мэдүүлэг авч, ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн.
Саатуулах үедээ Э.Цэндбаатараас мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын түргэвчилсэн шинжилгээ авсан байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаа тухайн үед Э.Цэндбаатараас мансууруулах бодис илэрсэн ажээ.
Тэрбээр Лондон-2012 олимпын мөнгөн медальт, Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, МУГТ, “King Tug” хочит Нямбаярын Төгсцогттой хамт мансуурсан гэх мэдээлэл байна.
Улмаар мансуурсан үедээ арван сая төгрөгийн бооцоо тавьж урьдчилгаа болох таван саяыг бэлнээр Н.Төгсцогт ОУХМ Э.Цэндбаатарт өгсөн гэнэ. Энэ нь түүний гудамжинд нүцгэн явах шалтгаан болсон бөгөөд тэд энэ талаараа мэдүүлэгтээ дурьдсан гэх мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад уг хэрэг шалгагдаж байгаа бөгөөд ШШҮХ-д шинжилгээний дээж явуулсан. Уг дээжийн хариу одоогоор гараагүй байгаа аж.
Хэргийг эхэндээ Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас шалгаж байсан. Өдгөө ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Бид энэ талаар албан эх сурвалжаас тодруулан эргэж мэдээлэх болно.