Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»МУИС-ийнхан энэ “хууль” бус үйлдлээ тайлбарла !!!
Фото

МУИС-ийнхан энэ “хууль” бус үйлдлээ тайлбарла !!!

coolBy cool06/13/2018Updated:06/13/2018Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

МУИС-д шударга бус, хууль бус, ёс зүйн алдаатай олон үйлдэл газар авсаар байгаа. Энэ бүхнийг бид цувралаар хүргэхээр боллоо. Эхний удаад бид МУИС-ын босго шалгуурыг давахааргүй хүүхэд Бизнесийн сургуульд ороод зогсохгүй, сурч байхдаа Хуулийн сургуулийн эчнээд элсэн суралцаж байгаа Даваасамбуугийн Доржнамжимыг онцолж байна.

2014 онд багш нарын дунд дүн зассан гэх асуудал яригдаж эхэлсэн. Чухам энэ үеэс эхлэн МУИС-д элсэх шаардлага хангаагүй хүүхдүүд элсэх болж, дураараа дургиж байна. Тэдний нэг нь Даваасамбуугийн Доржнамжим юм.

МУИС-ийн захирал А.Галтбаяр 2014-04-15-ны өдрийн А/96 тоот тушаалаараа 2013-2014 оны хичээлийн жилд Хууль зүйн сургуулийн эрх зүйн бакалаврын эчнээ хөтөлбөрт 53 оюутан элсүүлсэн байгаа юм. Тэгвэл эдгээр элсэн суралцагч дунд Бээжингийн Хятадын сургуулийг төгссөн Д.Доржнамжим гэх иргэн хуулийн эчнээд элсэн суралцаж байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Тэрбээр тус сургуулийн Бизнесийн ангид суралцаж байгаа хэрнээ Хуулийн сургуульд суралцаж байгаа нь хардлага төрүүлж байна. Өөрөөр хэлбэл дээд боловсрол эзэмшсэн хүн л эчнээ ангид суралцдаг дүрэм МУИС-д бий. Тэгтэл иргэн Д.Доржнамжим нь Бизнесийн сургуулиа ч төгсөөгүй байж орсон байгаа нь сэжигтэй.

Д.Доржнамжим нь МУИС-ийн Хуулийн сургуульд сурахаасаа өмнө Бизнесийн сургуульд Бээжингийн Хятадын сургуулиас шилжиж ирсэн байдаг. Тэрбээр Бээжингийн Хятадын сургуульд хоёр жил суралцаад төгссөн эсэх нь тодорхойгүй ч МУИС-т 56 багц цагийг дүйцүүлсэн байдаг. Гэтэл МУИС-ийн дүрэмд дээд тал нь 45 цагийг л дүйцүүлэх тухай заасан байдаг. Өөрөөр хэлбэл журам зөрчсөн байгаа юм.

Хамгийн сэжигтэй нь түүний Бээжингийн Хятадын сургуулийн гэрчилгээний дугаар. Түүний гэрчилгээний дугаар нь 00157. Логикоор нь бодоод үзэх юм бол Д.Доржнамжим нь Бээжингийн Хятадын сургуулийн 157 дахь төгсөгч нь болж таарч байна. Нэрнээс нь бодохоор том сургууль. Тэгэхээр Д.Доржнамжим хэрхэвч 157 дахь төгсөгч байж таарахгүй. Эсвэл диплом нь хуурамч байх магадлал өндөр байна.

Тэрбээр Хятадын сургуулиас МУИС руу шилжихдээ 56 багц цагийн мөнгө төлсөн гэдгийг бид дээр дурьдсан. Гэхдээ түүний шилжилтын бичиг баримтуудыг үзэхэд олон ноцтой алдаа харагддаг. Тухайлбал, дүнгийн мэдээнээс үзэхэд иргэн Д.Доржнамжим нь БНХАУ-д суралцаж байхдаа л МУИС-д суралцаж байжээ. Өөрөөр хэлбэл Д.Доржнамжим нь БНХАУ-д 2011 оны 9-р сараас 2013 оны 7-р сарын хооронд сурч байсан юм. Тэгтэл тэрбээр МУИС-д 2012 оны намар суралцаж байсан хэмээн дүнгийн мэдээлэлд бичсэн байгаа.

Тухайн суралцагчийг МУИС-д элсэн суралцахдаа зарим хичээлийг дүйцүүлэн хаасан байдаг бөгөөд энэ нь жинхэнэ “хошин шог” болсон байдаг. Энэ ч утгаараа Д.Доржнамжим гэгч нь МУИС-д элсэн суралцах боломжгүй хүүхэд юм. Энэ тухай МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журмын 6.5-д Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хүнийг МУИС-д элсүүлэхгүй. Элссэн тохиолдолд хасна гэж заасан байгаа. Гэтэл энэ заалт өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй. Тэр ч битгий хэл Д.Доржнамжим нь МУИС-ийн Бизнесийн сургуулийг төгсөөд зогсохгүй өдгөө тус сургуулийн Хууль зүйн сургуульд элсэн суралцаж байна.

Уг нь түүнийг элсүүлсэн нь анхнаасаа зөрчил шүү гэдгийг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулсан байдаг. Үүнийг нь тухайн үеийн удирдлага болон одоогийн удирдлага огтоосоо ч анхаарч үзсэнгүй. Тэр ч утгаараа өнөөдөр Д.Доржнамжим гэгч нь өнөөдөр МУИС-ийн Бизнесийн сургуульд сурч байна.

Ардын хүүхэд босго оноо нь тэнцсэн ч орж чаддаггүй байхад Д.Доржнамжим хэн гэх эрх мэдэлтний хамгаалалтан дор сурсаар байгаа нь хачирхалтай.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор энэ асуудлаар МУИС-ийн хэвлэл мэдээллийн албанаас нь тодруулсан боловч хариу өгсөнгүй.

БСШУСЯ, АТГ, Цагдаагийнхаан шаардлагатай бол “хууль бусаар” суралцаж байгаа иргэн Д.Доржнамжимийн баримт бичгийн зөрчил гаргасныг нотлох нотолгоонууд байгаа шүү. Энэ асуудалд анхаарал хандуулж, үүссэн энэ зөрчлийг арилгахад харин та бүхэн анхаарлаа хандуулаад өгөөрэй.

Бид сургуулийн захиргаа болон иргэн Д.Доржнамжимаас энэхүү хууль бус үйлдлийнх нь талаар тодруулан эргэж мэдээлэх болно.

Онцлох сэжигтэй
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Дуучин Анугийн халуухан төрх олны харааг булаав

06/08/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.