Кето дэглэм барьж байгаа хэн бүхэнд зориулан бид амтат кето хоолны жорыг бэлтгэн хүргэж байна. Мэдээж дэглэмийн хоол гэхээр л амнаас унах гэсэн баахан амтгүй ногоонуудын цуглуулга байвал утгагүй шүү дээ.
Тиймээс Монголын нөхцөлд олдоц сайтай мах, ногоо ашиглан хэрхэн амттай хоол хийж болохыг санал болгож байгаа болохоор эдийн засагт ч хэмнэлттэй байх болно. Нөгөө талаас асттай хоол идэж турвал аятайхан шүү дээ. Өнөөдрөөс эхлэн бид 30 өдрийн 30 хоолны жорыг та бүхэндээ хүргэх болно.
Орц:
• Сармис- 2 хумс
• Цагаан гаа – 2 зүсэм
• Сой соус – 32 грамм
• Нэг нимбэгний шүүс
• Давс- Амталгаагаар
• Хар перец- Амталгаагаар
• Цэцэгт байцаа- Дурын хэмжээгээр
• Ногоон сонгино – Дурын хэмжээгээр
• Цагаан болон хар гүнжидийн үр- Амталгаагаар
• Наранцэцэгийн тос
• Үхрийн мах – 500 грамм
Хийх:
1. Жижиг аяганд сармис, цагаан гаа, сой соус, нимбэгний шүүс, перецээ хийгээд сайтар хутгана.
2. Хайруулын тавгандаа наран цэцгийн тосоо хийж халаагаад нэг талаар нь гурван минут орчим шарна.
3. Махаа гаргаж давс, перецээр амтална.
4. Махаа бага зэрэг хөргөсний дараагаар хайруулын тавганд хийж, хамгийн эхэнд бэлтгэсэн соусаа нэмж дээрээс нь цэцэгт байцаагаа болгоно.
5. Үүний дараагаар хоолоо тавгалж дээрээс нь ногоон сонгино, гүнжидийн үрээ цацаж өнгө, амт оруулж өгнө.