Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025

    Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

    06/23/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Энэ өдөр түүхэнд- Хоёрдугаар сарын арван таван
Зөвөлгөө

Энэ өдөр түүхэнд- Хоёрдугаар сарын арван таван

coolBy cool02/15/2021Сэтгэгдэл байхгүй5 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Энэ өдөр түүхэнд- Хоёрдугаар сарын арван таван


2 сарын 15 нь Григорийн тооллын жилийн 46 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 319 өдөр (өндөр жил бол 320 өдөр) үлдэж байна.

Онцлох үйл явдал
• 590 – Персийн хаан ширээнд II Хосрау суув.
• 706 – Византийн эзэн хаан II Юстиниан хаан өөрийг нь залгамжлах магадлалтай гэгдэж байсан Леонтиос болон III Тибериос нарыг цаазаар авчээ.
• 1214 – Англи-Францын дайн: Английн цэргийн хүч Францын Ла Рошель арлыг эзлэн авав.
• 1637 – Ариун Ромын эзэнт гүрний хаан ширээнд III Фердинанд суужээ.
• 1690 – Молдавын ханхүү Константин Кантемир Ариун Ромын эзэнт гүрэнтэй нууц гэрээ байгуулав.
• 1764 – Америкийн Сейнт Луйс хот байгуулагджээ.
• 1798 – Бүгд найрамдах Ром улсын нийслэл Ром хотыг Наполеон эзлэн авав.
• 1804 – Сербийн хувьсгал эхэлжээ.
• 1835 – Сербийн одоогийн үндсэн хууль батлагдав.
• 1862 – Америкийн иргэний дайн: Тенниси мужийн Форт Донелсон хотод генерал Үлиссес С.Грант халдав.
• 1870 – АНУ-д Механик инженерийн мэргэжлээр бакалаврын зэрэг олгох анхны сургууль болох Стивенсийн Технологийн хүрээлэн байгуулагджээ.
• 1879 – Эмэгтэйчүүдийн эрх: АНУ-ын Ерөнхийлөгч Рудерфорд Б.Хейс эмэгтэй хүнийг прокуророор ажиллах хуулинд гарын үсэг зурав.
• 1898 – Кубын нийслэл Гавана хотын эрэгт АНУ-ын Мейн хөлөг онгоц живж, 274 хүн амиа алдав. Энэ үйл явдлын дараа АНУ Испани улсад дайн зарлажээ.
• 1921 – Хатанбаатар Магсаржав буюу Сандагдоржийн Магсаржав 1921 оны 2 дугаар сарын 15-нд Ерөнхий сайдаар томилогдов. Тэрээр удалгүй сар гаруйханы дараа гуравдугаар сард албан тушаалаасаа огцоржээ.
o Румынийн хаант улс байгуулагдав.
• 1923 – Грек улс Европ тивээс хамгийн сүүлд Григорийн он тоололд шилжжээ.
• 1933 – Майами хотын иргэн Жузеппе Зангара Ерөнхийлөгчөөр сонгогдсон Франклин Д.Рүүзвельтийн амь насанд халдахыг завдав. Гэсэн ч түүний сум Чикаго хотын амбан захирагч Антон Ж.Кермакыг онож, шархаа даалгүй амиа алджээ.
• 1945 – Дэлхийн хоёрдугаар дайн: Дресден хотыг холбоотон гүрнүүд гурав дахь өдрөө бөмбөгдөв.
• 1946 – АНУ-ын Филаделфи хотод орших Пеннсилванийн их сургуульд анхны электрон компьютерийг ашиглажээ.
• 1952 – Их Британийн хаан VI Жоржийг Уиндсорын шилтгээнд орших Гэгээн Жоржийн сүмд оршуулав.
• 1965 – Канад улс одоогийн төрийн далбааны загварыг батлав.
• 1972 – АНУ түүхэндээ анх удаагаа дуу бичлэгийг зохиогчийн эрхэд хамааруулж эхлэв.
o Хосе Мариа Веласко Ибарра Экуадор улсын Ерөнхийлөгчийн суудалд тав дахь удаагаа суужээ.
• 1989 – ЗХУ-Афганистаны дайн: ЗХУ-ын засгийн газар Афганистан улсаас цэргээ гаргах шийдвэр гаргав.
• 1991 – Чехословак, Унгар, Польш улс чөлөөт худалдааны системд шилжихээр болжээ.
• 1992 – Цуврал алуурчин Жеффри Дамерт бүх насаар нь хорих ял оноов.
• 2001 – Алдарт Nature сэтгүүлд хүний генийн кодыг анх удаагаа нийтэлжээ.
• 2003 – Иракын дайныг эсэргүүцсэн хөдөлгөөн дэлхийн 600 хотод болов. Тухайн үед энэ хөдөлгөөнд 30 сая хүн хамтрагдсан нь түүхэн дэх хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн болсон юм.
• 2013 – ОХУ-д солир унаж хад чулуу мөргөсний улмаас 1,500 хүн гэмтэж бэртэв.

Мэндэлсэн алдартнууд
• 1564 – Нэрт одон оронч, физикч Галилео Галилей (1642 онд нас барсан)
• 1612 – Канадын Монреал хотыг байгуулсан Поль де Шомедей (1676 онд нас барсан)
• 1710 – Францын эзэн хаан XV Луй (1774 онд нас барсан)
• 1811 – Аргентин улсын долоо дахь Ерөнхийлөгч Доминго Фаустино Сармиенто (1888 онд нас барсан)
• 1812 – Эрдэнэс наймаалах Tiffany & Co компанийг үндэслэгч Чарльз Луйс Тиффани (1902 онд нас барсан)
• 1840 – Румынь улсын 23 дахь Ерөнхий сайд Титу Майореску (1917 онд нас барсан)
• 1841 – Бразил улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Мануэль Ферраз де Кампос Сейлс (1913 онд нас барсан)
• 1845 – Нобелийн энхтайвны шагналт, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Элиху Рүүт (1937 онд нас барсан)
• 1861 – Нобелийн шагналт Францын физикч Шарль Эдуар Гуйллейм (1938 онд нас барсан)
• 1873 – Нобелийн шагналт Швейцарийн химич Ханс фон Үлер-Шелпин (1964 онд нас барсан)
• 1907 – Бетмэн киноны “Жокер”-ын дүрээр алдаршсан жүжигчин Цесар Ромеро (1994 онд нас барсан)
• 1909 – Анна Франкын гэр бүлийг нууж байсан Миеп Гайс (2010 онд нас барсан)
• 1931 – Английн тайз дэлгэцийн нэрт жүжигчин Клейр Блүүм
• 1946 – Олон улсын хөгжлийн агентлагын Ерөнхий нарийн бичгийн дарга Клейр Шорт
• 1952 – Сербийн дөрөв дэх Ерөнхийлөгч Томислав Николич
• 1954 – Симпсон цувралын зураач, продюсер Метт Гронинг
• 1962 – Монтенегро улсын 29 дэх Ерөнхий сайд Мило Дуканович
• 1972 – Чехийн нэрт хоккейч Яромир Ягр
• 1973 – Олимпийн аварга, дөрвөн удаагийн мөнгөн медальт, хүрэл медальт , Дэлхийн хошой аварга Чехийн цаначин Катерина Нойманнова
o Олимпийн зургаа, дэлхийн гурван удаагийн алтан медальт АНУ-ын усанд сэлэгч Эми ван Дикен
• 1983 – Швейцарийн алдарт хөлбөмбөгч Филид Деген

Нас барсан алдартнууд
• 1145 – Ромын пап II Лусуйс (төрсөн огноо тодорхойгүй)
• 1152 – Германы эзэн хаан III Конрад (1093 онд төрсөн)
• 1637 – Ариун Ромын эзэнт гүрний хаан II Фердинанд (1578 онд төрсөн)
• 1844 – Их Британийн Ерөнхий сайд Хенри Аддингтон (1757 онд төрсөн)
• 1897 – Румынь улсын 10 дахь Ерөнхий сайд Димитрий Гика (1816 онд төрсөн)
• 1928 – Их Британийн Ерөнхий сайд Х.Х.Аскийт (1852 онд төрсөн)
• 1959 – Нобелийн шагналт Английн физикч Овен Уилланс Ричардсон (1879 онд төрсөн)
• 1965 – Америкйн алдарт дуучин, төгөлдөр хуурч Нат Кинг Коул (1919 онд төрсөн)
• 1988 – Нобелийн шагналт Америкийн физикч Ричард Фейнман (1918 онд төрсөн)
• 1999 – Нобелийн шагналт Америкийн физикч Хенри Вей Кендалл (1926 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр
• Канад Гэр бүлийн долоо хоног
• Вануату Жон Фрамын өдөр
• Афганистан Чөлөөлөгдсөн өдөр
• Канад Төрийн далбааны өдөр
• Серби Төрт улсын өдөр
• Америк Сюзан Б.Энтонигийн өдөр (Флорида муж)
• Сингапур Батлан хамгаалах өдөр

чөлөөт цаг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.