Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

    06/30/2025

    Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

    06/30/2025

    “Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

    06/28/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Үүрд дурсагдах эрхэм- МУАЖ Л.Жамсранжав
нийтлэлчид

Үүрд дурсагдах эрхэм- МУАЖ Л.Жамсранжав

coolBy cool02/20/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол улсын ардын жүжигчин Лоолийн Жамсранжав 1936 оны 8 сарын 4-нд Ховд аймгийн Мянгад сумын “Их арал” гэдэг газар төрсөн. 1957 онд Урлагийн сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн. 1957 оны 8 сараас 11 сар хүртэл Өвөрхангай аймгийн соёлын ордонд найруулагч, 1957 оноос УДЭТ-т жүжигчин. Ж.Мольер “Скапены дамшиглал” жүжгийн Октав, Ф.Шиллер “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, У.Шекспир “Отелло” жүжгийн Родриго, Яго, “Лир ван” жүжгийн Францын хаан, “Гамлет” жүжгийн Гамлет, Э.Войныч “Овод” жүжгийн Овод, Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” жүжгийн Арчуг зэрэг гол дүрийг бүтээж, 100 гаруй жүжигт оролцон тоглосон. “Гамлет”, “Овод”, “Чи хэн бэ” жүжгийг радиод зохицуулан бичиж, Монголын Радиогийн алтан фондод үлдээсэн.

Түүний урлагт оруулсан их хувь нэмрийг төр өндрөөр үнэлж 1981 онд Монгол улсын гавъяат жүжигчин, 1996 онд Монгол улсын ардын жүжигчин цолоор шагнажээ.

Ардын жүжигчин Л.Жамсранжав агсны анхны гэргий Ө.Уранчимэг хэмээх хатагтай бий. Олон жил ханилж амьдралын жаргал зовлонг хамт туулахдаа зургаан хүүхэд төрүүлснээс урлагийн хүн болсон нь гавьяат жүжигчин Ж.Оюундарь. Түүний охин Ж.Оюундарь удамшсан авъяасаа ургуулж, үргэлжлүүлж яваа монголын ард түмний хайртай уран бүтээлч билээ. 2004 онд “Саран хөхөө” жүжгийн Сурасадини хатны дүрээр “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал авч, аав нь шагналыг нь гардуулж өгч байсан түүхтэй.

Цагтаа охид бүсгүйчүүдийг араасаа хуйлруулж явсан Л.Жамсранжав гуай хоёр дахь амьдралаа жүжигчин Б.Нармандахтай холбож байсныг мэдэх хүн олон. Тэгвэл тэдний дундаас гарсан хоёр хүүхэд нь өдгөө том болсон.

Жүжигчин Б.Нармандах Л.Жамсранжав агсанд зориулж дуу уран бүтээл зориулан гаргасан байдаг.

“Л.Жамсранжав бол эхийн хэвлийд яс, цуснаас бүрэлдэн ургасан “алт”. Энэ тунгаамал алтаар Монголын театр Гамлет, Фердинанд, Овод, Яго, Ишхүүг цутгасан. Ийм жүжигчин Монголын театр, урлагт дахин заяах эсэхийг бурхнаас асуу” хэмээн Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нэгэнтээ хэлсэн бий. Үүрд дурсагдах эрхэмүүдийн нэг яалтчгүй МУАЖ Л.Жамсранжав мөн билээ.

дурсагдах
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.