Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дуучин Т.Дэлгэрмөрөн охиныхоо хамтаар нэгэн эмэгтэйг баярлуулсан байна
Папарацци

Дуучин Т.Дэлгэрмөрөн охиныхоо хамтаар нэгэн эмэгтэйг баярлуулсан байна

coolНийтэлсэн: cool03/14/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үдшийн мэнд хүргэе ах дүүсээ.

Энэ гоёмсог цэцгийг “Мөнхөрөө” хэмээн нэрлэдэг юм.Тасалгаанд болон байгаа орчиндоо цэвэр агаар хүчилтөрөгчийг ялгаруулж ургадаг амьд цэцэг билээ.

Дээгий нь Зөөсийтэйгөө хамт “Мөнхөрөө” цэцгээ нэгэн яруухан ээжид хүргэж өгсөн юм.Учир нь тэр ээж миний төрсөн дүү Т.Дэлгэрмөнхийн тухай бичсэн түүхийг уншаад түүний сайхан гэргий , миний эрхэм бэр дүү Ш.Очирмаад минь торгон дээл хийж өгөх хүсэлтэй байгаагаа уламжилсан юм аа.

Сайхан сэтгэлтэй уран ээж маань хэлсэн ярьсандаа яг л байж бидэн хоёр өнөөдөр болзож байгаа нь энэ.Учир нь уран ээж бидэн хоёр өхөөрдөм хөөрхөн гурван үрийн эх , төрмөл хэл ярианы хөгжилгүй миний хайртай дүүгийн сахиусан тэнгэр , манай гэр бүлийн хүндэт бэр Ш.Очирмаа дүүгээ баярлуулах гэж 10 гариу хоногийн өмнөөс бэлдсэн нь өнөөдөр биелэлээ оллоо.

Хайртай дүүгийнхээ эхнэрийг хэдэн см өндөртэй , хэдэн кг жинтэйг нь мэдэхгүй ч хэрхэн тэвчээртэй мундаг гэргий болохыг ах нь болсон Дээгий мэдэрсээр явдаг болохоор баримжаагаар хэлсэн таамаг минь яг л эзнээ олсон байгаад баярлаад ханашгүй байлаа.


Амьдрал ийм л энгийн сайхан.Бид бүгд бие биенээсээ үнэн хайрыг л хүлээдэг бас түүнийгээ эрхэмлэн дээдэлдэг хүн чанартай язгуур ард түмний үргэлжлэл шүү дээ.

Олон өдөр хүлээсэн сэтгэлийн булаг ундарч хүрэх хүндээ шингэсэн байхыг нүднийх нь харцаар мэдэрсээн бид.Тэр маш ихээр баярласан.Ийм гайхамшигтай гэгээхэн үйлийг бүтээсэн уянга цагаан хуруутай уран ээжийн нэрийг Ванчиндоржийн Цагаан хэмээдэг юм байна.Лавшруулаад сайхан танилцаж хууч хөөрөлдөн зогсоход миний сайхан ээжийн төрсөн нутаг болох Ховд аймгийн Дарви сумын уугуул “Сутай” хайрханы ааг Довчин гуайн зээ охин болохыг мэдэж Олхонудын удмаараа дахин бахархаж өмөлзлөө.

Ээж минь байсансан бол яг л ийм сайхан хүн байх байлаа даа.Заа ингээд хүсэж хүлээсэн гэгээлэг үйлээ Зөөсий бид хоёр нь баяр баясгалантайгаар гүйцэтгээд өргөө гэрийнхээ зүг аз жаргалтайгаар явлаа даа.
Хайр ийм л энгийн , амьдрал тийм л сайхан баярлалаа В.Цагаан эгч минь ээ.

Ах дүүсээ ийм сайхан хүмүүст бүгдээрээ урам хайрлацгаая тэд маш ихээр баярлах болно.Мэдээж миний бэр дүү Ш.Очирмаа харж байгаа.Түүнд бүүр том урам хайрлахыг Дээгий нь хүсье ээ.Үнэхээр хүчирхэг эмэгтэй гэж түүнийг л хэлдэг байх даа.Тэр эрүүл мэндэлсэн бусдын эрх чөлөөнөөс хувь дутуу ч гэлээ хэнээс ч дутаахгүй гурван хонгор үрээ эхийн хайраар дүүргэж , хүний гар харалгүй эрүүл энх тунх өсгөж яваа үнэн МОНГОЛ ЭЭЖ билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.