Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Б.Мөнхзаяа: Дотоод хэргийн их сургууль олон улсын чанарын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна
Мэдээ

Б.Мөнхзаяа: Дотоод хэргийн их сургууль олон улсын чанарын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна

coolНийтэлсэн: cool03/18/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дотоод хэргийн их сургууль 2021 оны эхний хагас жилд үйл ажиллагаандаа олон улсын хоёр стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.


Энэ ажлын явц ямар байгаа талаар ДХИС-ийн Чанарын баталгаажуулалтын  төвийн эрхлэгч, дэд хурандаа Б.Мөнхзаяагаас  тодрууллаа.
ДХИС-д Олон улсын стандартыг нэвтрүүлэх ажил ид өрнөж байна.  Энэ ажлын явц ямар байгаа талаар  товч мэдээлэл өгнө үү?
Их сургуулийн үйл ажиллагаанд олон улсын (ISO9001:2015 чанарын менежмент ба чанарын менежментийн тогтолцоо, ISO21001:2018 боловсролын байгууллага-боловсролын байгууллагын чанарын менежментийн тогтолцоо)  стандартуудыг нэвтрүүлэх ажил 2021 оны 01 дүгээр сард гарааны оношилгоо хийж суурь түвшинг тодорхойлохоос эхэлсэн. Суурь түвшин тодорхой болсноор хийх ажлын хүрээ, хязгаар тодорхой болж стандартын талаар ойлголт, мэдлэг өгөх сургалтууд явагдаж байна. Сургалтад манай удирдлага, багш, алба хаагчид Их сургуулийн гадаад, дотоод орчин, сонирхогч тал, тэдгээрийн хэрэгцээ, хүлээлт болон хамрах хүрээг хэрхэн яаж тодорхойлох талаар арга зүйд суралцан, хууль, эрх зүйн нийцлийн судалгааг идэвх санаачилгатай хийж байна.

Мөн та процессын үйл ажиллагааг тодорхойлж байгаа талаар сургалтын үеэр хэлсэн. Энэ  үйл ажиллагаа ямар үр дүнтэй вэ?

Монгол Улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 770 гаруй хуулиас Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаанд хамаарч болох 93 хуулийг тодорхойлж шинжилгээ хийлээ. Эдгээр хуулиас төрийн байгууллагад хэм хэмжээ тогтоож өгсөн, Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаанд хамааралтай нэлээдгүй процесс байна гэж үзэж байгаа. Мөн бүрэлдэхүүн сургууль, бүтцийн нэгжүүдээс өдөр тутам хийж хэрэгжүүлдэг ажил, арга хэмжээний жагсаалтаас болон стандартын шаардлагын дагуу хийх процессууд нийлээд их сургуулийн үйл ажиллагааны 300 гаруй процессыг тодорхойлж үндсэн, дэмжих, удирдлагын процессуудад ангилан тэдгээрт процесс зураглал хийж эхлээд байна.
Одоогоор ажлын хэсгийн гишүүд өөрсдийн хийж байгаа ажлын чиглэлийн дагуу процессын зураглалыг зурж зөвлөхүүдээс зөвлөгөө авч сайжруулан нилээн бүтээлчээр ажиллаж байна. Үүний дараа бид процессын дагуу журам боловсруулах, өмнө байсан журмаа сайжруулах, уялдаа холбоог хангах ажлыг хийхээр төлөвлөж байна.

Мөн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг процесс, журамтайгаа уялдуулан шинэчлэн боловсруулахын зэрэгцээ үйл ажиллагааны төлөвлөлтийн дагуу нэлээдгүй баримт бичгийг сайжруулах, шинээр боловсруулах ажлууд цаашид хийгдэнэ.

Энэхүү стандартыг хэзээнээс хэрэгжүүлж  эхлэх вэ?  Ямар үр дүн хүлээж байгаа вэ?

Бид 2021 оны 07 дугаар сар гэхэд нэвтрүүлсэн байхаар зорилго тавиад ажиллаж байна. Одоогийн байдлаар үндсэн сургалтууд дундаа орж байна. Сургалт бүр өөр өөрийн онцлогтой, арга зүйгээр явагдаж байна.
Стандарт нэвтрүүлснээр олон үр дүн, ач холбогдлыг манай хамт олон хүлээж байна. Тухайлбал: Сургалтын хөтөлбөрт тогтмол, давтамжтай дүн шинжилгээ хийж хэвшсэнээр бүрэлдэхүүн сургууль, нэгж, албан хаагчдын ажлын уялдаа холбоо сайжирч захиалагч буюу Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний нөөцийн чадавх нэмэгдэх, сургалт-эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн нэгдлийг хангана. Мөн сургалтын хөтөлбөрийн шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэн гаргах замаар ижил төстэй дээд боловсролын сургалтын байгууллагын дунд өрсөлдөх чадвар нэмэгдэж, суралцагчдын маань сурах идэвх санаачилга, сурлагын амжилт, чанар өссөнөөр хэрэглэгчийн сэтгэл ханамж дээшилж Их сургуулийн үйл ажиллагаанд нэгдсэн менежментийн тогтолцоо бүрдэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.