Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото» “Монголросцветмет”-ийн захирал До.Ганболдыг ажлаас нь түдгэлзүүлээгүй нь мөрдөн байцаалтад саад болж байна
Фото

 “Монголросцветмет”-ийн захирал До.Ганболдыг ажлаас нь түдгэлзүүлээгүй нь мөрдөн байцаалтад саад болж байна

coolНийтэлсэн: cool10/24/2018Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” компанийн захирал До.Ганболдыг 2017 оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө АТГ-ынхан эрүүгийн хэрэгт холбогдуулан саатуулсан билээ. Гэвч төд удалгүй батлан даалтад гаргаснаас хойш хэрэг хэрхсэн нь тодорхойгүй өдий хүрлээ. Түүнийг гадаадын гэрээт аж ахуйн нэгж, байгууллагад  жонш, хүдрийн баяжмал нийлүүлэхдээ үндэслэлгүй үнээр өгсөн хэмээн буруутгаж буй. Мөн зарим компанид илт давуу байдал олгосон, түүхий эдийн зах зээлийн ханшаас бага үнээр худалдан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт шалгаж эхэлсэн билээ. Тодруулбал, хүдрийн баяжмал экспортолдог хувийн компанийн ханшаас 3-5, Сангийн яамнаас баталж тогтоосон жишиг үнээс хоёр дахин бага үнээр бүтээгдэхүүнээ худалдаж буй мэтээр тайлан тооцоондоо тусгадаг ч түүнээс өндөр үнээр худалдаж, илүүг нь хувьдаа завшсан байж болзошгүй хэмээн буруутгасан юм. Шалгалтын явцад өөрийнх нь болон гэр бүлийнх нь гишүүдийн дансаар их хэмжээний валютын гүйлгээ хийсэн гэх мэдээлэл ч бий. Түүнд холбогдох хэрэгт нэмж нэг удирдах албан тушаалтныг яллагдагчаар татаад, удахгүй шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлэхээр болж буйгаа өнгөрсөн хавар эх сурвалжууд хэлж байв. “Монголросцветмет” компанийн Хангамжийн хэлтсийн удирдах албан тушаалтныг нь тухайн үед шалгаж эхэлсэн билээ.

Тэднийг шалгах болсон шалтгаан нь 2017 оны гуравдугаар сард Үндэсний аудитын газраас “Монголросцветмет”-д аудитын шалгалт хийсэн аж. Шалгалтаар 78 тэрбум төгрөгийн өртэй гэх ноцтой зөрчил илэрчээ. Мөн санхүүгийн бичиг баримт, гэрээ хэлэлцээр, олборлож байгаа хайлуур жонш, төмрийн хүдрийг хэдэн төгрөгөөр хэнд, хааш нь худалдаж байгааг шалгасан юм байна. Ингээд “дээрх хэмжээний өртэй болсон нь удирдлагуудын буруутай үйлдлээс болжээ” гэх дүгнэлт гаргаж, хууль хяналтын байгууллага цааш нь үргэлжлүүлэн шалгах ёстой хэмээн АТГ-т холбогдох баримт материалыг хүргүүлсэн түүхтэй. АТГ-ынхан шалгалтаараа “Монголросцветмет” ХХК-ийн гүйцэтгэх захирал До.Ганболд их хэмжээний төмрийн хүдрийг холбогдох байгууллагын тогтоосон ханшаас бага үнээр хилээр гаргаж, их хэмжээний ашиг хувьдаа олж байгааг тогтоосон. До.Ганболд “Монголросцветмент” ХХК-ийн захирлын албан тушаалд 2015 оны дундуур томилогдсон байдаг. Үүнийхээ дараа БНХАУ-ын компанитай төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ хийжээ. Ингэхдээ дэлхийн зах зээлийн үнээс хэт бага үнээр төмрийн хүдэр нийлүүлэх гэрээг хийсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, улсын хөрөнгийг үр ашиггүй зарж үнэгүйдүүлж, компанийг өрөнд оруулсан гэж АТГ-ынхан буруутгасан юм.

“Монголросцветмет”-ийн харьяа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт ажилладаг эх сурвалжууд “До.Ганболдыг шалгаж эхлэх үед төмрийн хүдэр дэлхийн зах зээлд тонн нь 60 гаруй ам долларын ханштай байсан. Манай төмрийн хүдэр сайн чанартай, агууламж өндөртэй гэж дэлхийн зах зээлд дүгнэдэг. Гэтэл хэд дахин бага үнээр борлуулах гэрээ хийсэн нь цаанаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулж байж болзошгүй. Төмрийн хүдрийн уурхайгаас өндөр агууламжтай хүдэр гаргуулаад, Баяжуулах үйлдвэрийн хажууд барьсан үйлдвэрт бага агууламжтай гээд тн-ыг нь 20 ам.доллароор тооцон нийлүүлж, дундаас нь 40 ам.долларыг завшсан байж болзошгүй гээд АТГ-ынхан сүр дуулиантай л шалгаж эхэлсэн. Эрх баригчидтай холбоотой болохоор ч тэр үү хэрэг нь тэгсхийгээд л намжчихлаа шүү дээ. Одоо ажлаа хийгээд л явж байгаа. Битүүмжилсэн данснуудаас гадна өөр данс ашиглаж байж болзошгүй” хэмээн ярьсан юм.

Эх сурвалжуудаас “Монголросцветмет”-ийн захирал До.Ганболдод холбогдох хэрэг чухам хаана явааг тодруулахад “АТГ-аас яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтад дуудсан ч ирэхгүй саад учруулж байгаа. Шүүх түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, цагдан хорих шаардлагагүй хэмээн шийдвэрлэсэн нь мөрдөн байцаалтад саад учруулснаас хэрэг удааширч байна” гэлээ. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.