Ангууч нэрээр олонд танигдсан энэ залуу санхүүч мэргэжилтэй ч тулааны спортоор хичээллэдэг.Өдгөө 27 настай энэ залуу өөрийн гэсэн үзэл бодолтой, шулуун шударга яриатайгаасаа болж бусдын “зэвүүг” хүргэх нь ч бий. Гэлээ ч тэр өөрийн зорилготой, зорилгодоо хүрэхийн тулд бусдаас илүү хөдөлмөрлөсөөр байна.
Ангууч буюу Б.Баттөр, Үндэсний шуудангийн Х.Мөнхжин нар эмнэлэг байгуулжээ. Тэрээр цахим хуудаснаа “Эмнэлэгтэй болно гэдэг саяхан бид гурвын мөрөөдөл байсан бол өнөөдөр бид биелүүлж чадлаа.
Эрүүл мэнд,амьдралын зөв хэв маягийг бусдадаа түгээж,үлгэрлэхийн төлөө урагшаа!Монгол хүн бүр эрүүл байг” гэжээ.