Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»“Улаанбаатар” олон улсын аравдугаар кино наадам нээлтээ хийлээ
Фото

“Улаанбаатар” олон улсын аравдугаар кино наадам нээлтээ хийлээ

coolНийтэлсэн: cool10/24/2018Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл хамтран, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол Францын төв, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 10 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино (УБОУК) наадмыг 2018 оны 10-р сарын 22-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус наадам нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэх ба дэлхийн шилдэг Канн, Венец, Берлин, Роттердам, Локарно, Торонто олон улсын кино наадамд шалгарч, шагнал хүртсэн Австрали, Аргентин, Герман, Колумб, Исланд, Монгол, ОХУ, Франц, Чили, Япон зэрэг 10 орны 16 кино бүтээлийг олон нийтэд толилуулна.

Улаанбаатар Олон Улсын Кино Наадамд “Нээлтийн кино уралдаан”, “Монгол кино уралдаан”-ыг зарласан бөгөөд Монголын болон олон улсын кино мэргэжилтнээс бүрдсэн 5 шүүгч ажиллан шалгаруулсан юм. Нээлтийн киногоор найруулагч Л.Бат-Амгалангийн “Од ба Гэгээ” УСК шалгарч өнөөдөр нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон бол, богино хэмжээний кино төрөлд найруулагч Л.Дашдооровын “Хөхөө”, Хүүхэлдэйн киноны төрөлд найруулагч Б.Тэнгисийн “Чингис Хаан”, Уран сайхны кино төрөлд найруулагч Ж.Сэнгэдоржийн “Амьдрал” УСК тус тус шалгарч, 2018 оны 10-р сарын 24-нд олон нийтэд толилуулна.

Энэ жилийн наадмын онцлох орноор ОХУ сонгогдсон ба “Оросын кино үзвэр”-ийн хүрээнд ОХУ-ын найруулагч Кирилл Серебренниковийн Каннын ОУКН-ын шилдэг саундтрак шагналт “Зун”, найруулагч Сергей Мокрицкийн “Ноорог”, Иван И.Твердовский “Үсрэгч” киног 2018 оны 10-р сарын 23-нд толилуулна. Тус наадмын олон улсын хөтөлбөрийг Францын ЭСЯ, Монгол Францын Төв, Австралийн ЭСЯ, Гёте-Институт дэмжиж, хамтран зохион байгуулсан ба Канн, Берлин, Венец, Торонто зэрэг олон улсын кино наадамд шалгарсан Австрали, Аргентин, Исланд, Колумб, ХБНГУ, Чили, ОХУ, Франц, Япон зэрэг орны 12 кино бүтээлийг олон улсын кино үзвэрийн хүрээнд 2018 оны 10-р сарын 25-28-ны хооронд олны хүртээл болгоно. Мөн Монголын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар кино форум”-ыг 2018 оны 10-р сарын 24-нд “Анкор” төв дээр зохион байгуулна.

Наадмын сургалтын хүрээнд Швейцарийн дууны инженер Бальтазар Юкер, АНУ-ын өмгөөлөгч оюуны өмчийн хуульч, Колумбын Их Сургуулийн Зохиогчийн эрхийн зөвлөх хэлтсийн захирал Кеннет Круз, Локарно ОУКН-ын “Locarno Pro” хэсгийн “Open Doors” хөтөлбөрийн тэргүүн Софи Бурдон уригдан оролцож, сургалт зохион байгуулна.

2018 оны Улаанбаатар Олон Улсын Кино Наадмын нэг онцлог нь Монголын болон Олон Улсын уран сайхны удирдагчтай болсон явдал юм. Наадмын Монгол уран сайхны удирдагчаар кино найруулагч, зохиолч, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн, Олон улсын уран сайхны удирдагчаар Каннын ОУКН-ын “Найруулагчдын 2 долоо хоног” хөтөлбөрийн зохион байгуулах хорооны гишүүн Энн Дэлсэт сонгогдон ажиллаж байна.

_RJ_3740_BR_4079_RJ_3731_BR_4007_RJ_3686_BR_3904_BR_3912_RJ_3712

Эрхэм кино сонирхогч, кино уран бүтээлч та бүхнийг “Улаанбаатар” олон улсын аравдугаар кино наадамд оролцож дэлхийн болон Монголын шилдэг уран бүтээлүүдийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

урлаг соёл
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.