Шулуун шударга яриатай, эршүүд зантай “Поп дива” маань “Ододтой бүжиглэе”шоуны шүүгчээр уригдсан.
Тэрбээр дуулахаас гадна сүүлийн хэдэн жил Бачата, Кизомба, Танго, Румбо, Салса зэрэг бүжгээр хичээллэж байгаа .
Поп дива С.Наранг тод өнгийн үс, том хар шил хамгийн ихээр тодотгодог. Хаана ч явсан нүдний шилтэйгээ явдаг түүний цуглуулганд 100 гаруй шил байдаг гэсэн шүү. Хэдэн мянган ам.долларын үнэтэй ховор загварын брэнд шилээр гоёх, цуглуулах дуртайгаа түүнд үнэнч фэнүүд нь хүртэл шил бэлэглэдэг.
Гоёл гангараа гэхээсээ илүүтэй байнгын хэрэглээгээ болгосон С.Наран шилгүй байна гэдэг тун ховор тохиолдол.
“Ододтой бүжиглэе” шоуанд шүүгчээр ажиллаж эхэлснээс хойш өөрийн өөр төрхөөрөө үзэгч олныгоо бишрүүлээд байна.