Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»НИТХ дахь АН-ын бүлэг шаардлага хүргүүллээ
Фото

НИТХ дахь АН-ын бүлэг шаардлага хүргүүллээ

coolНийтэлсэн: cool10/26/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлжээ.

Шаардлагад УИХ-ын гишүүд мэдээлэлд ойр байгаа давуу байдлаа ашиглан эрх мэдлээ урвуулж, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг хувьдаа завших нь төрийн өндөр албан тушаалтны ёс зүйд нийцэхгүй байгааг дурдсан байна.

Түүнчлэн шийдвэр гаргах түвшинд иргэнээ төлөөлж сонгогдон, улсынхаа бодлогыг тодорхойлж, хууль тогтоох байгууллагад ажиллаж буй УИХ-ын гишүүд нь албан тушаалаа урвуулан ашиглах байдлаар хувийн компанидаа зээл авсан нь ёс зүйд нийцэхгүй төдийгүй хөдөлмөр эрхлэлт, үйлдвэржилтийг дэмжих Монгол Улсын бодлогыг алдагдуулж байна гэж үзсэн байна.

Жижиг дунд үйлдвэрийн сан нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой зээл олгодог. Иймд улсын бодлогыг алдагдуулж, албан тушаалын хэргийг бий болгож буй танхимын гишүүддээ ёс зүйн хариуцлага тооцож, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авч, Монгол Улсын Их Хурал өөрөө авлигатай тэмцэх үүргээ биелүүлж ажиллахыг шаардсан байна.

Тэд мөн төлөөлж сонгогдсон иргэдийнхээ өмнө УИХ-ын гишүүд ёс зүйг чанд сахиж,  хариуцлага, хяналтыг бий болгон, авлигатай тэмцэж ажиллах үүрэгтэйг сануулсан байна. 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.