Зөөлөн мяраалаг гартай бол бодож санах зүйлгүй залхуу сэтгэл амар бүсгүйн шинж. Ийм гартай бүсгүй аливаад тийм ч амархан бухимдаад байхгүй ер нь бодь сэтгэлтэн.
Гэрийн сайн эзэгтэй.
Жижигхэн гоёмсог гартай бүсгүй ухаалаг хурц ааштай, хайр дурлалд тачаангуй байдаг. Тэд өөрийнхөөрөө зүтгэдэг, эхэлсэн ажлаа дуусгахын тулд аливааг золиослоход бэлэн хүмүүс.
Том хуруутай эмэгтэйчүүд мэдлэг боловсролтой оюуны чадавх сайтай, шинжлэх ухааны салбарт авьяастай аливаад бодолтой ухаалаг ханддаг товчхондоо лидер бүсгүйчүүд.
Ясархаг гартай бүсгүйчүүд эмзэг мэдрэмтгий, хайр дурлалд их ач холбогдол өгдөг. Аливаад амархан гомддог боловч эргэн хараад инээж суудаг цайлган, уян зөөлөн сэтгэлтэй. Харин гэр орон, хань ижилдээ гомдлоо гаргаж тайвширдаг тул нэлээд тэвчээртэй эрчүүд тэдний дэргэд амьдардаг.
Богинохон хуруутай бүсгүйчүүд ер нь хэцүү улс. Хэтэрхий хурц ааштай, жижиг асуудлыг дэвэргэж том хэрүүл болгож дөнгөдөг. Үглээ хэрүүлч хүмүүс.Гэвч ийм бүсгүйчүүд гэр орны ажилдаа хэнийг ч дагуулахгүй.