Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025

    Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

    07/07/2025

    Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Төвийн бүсийн жендэр, хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
Фото

Төвийн бүсийн жендэр, хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

coolBy cool10/29/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Төвийн бүсийн жендэр, хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн ажилтнуудад зориулсан “Жендэр ба Хүний эрх”сэдэвт сургагч багш бэлтгэх бүсчилсэн сургалтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Хангайн болон төвийн бүсийн аймгуудын төрийн албан хаагчдад зориулсан бүсийн сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулж байна.

Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага дахь жендэрийн тэгш байдлыг хангах, хүний эрх, жендэрийн соёлыг төлөвшүүлэхэд төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг таниулах, хүний нөөц, жендэрийн асуудал эрхэлсэн ажилтнуудын жендэр ба хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэх зорилготой тус сургалтыг баруун, зүүн, говийн бүсэд 2018 оны 6-10 дугаар сард зохион байгуулж, нийт 300 орчим төрийн албан хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгээд байна.

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Канадын Засгийн газрын санхүүжилтээр Төрийн албаны зөвлөлөөс 2018-2021 онд хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн “Төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх” 3 дахь үр дүнгийн ажлын хүрээнд энэхүү сургалт, сурталчилгааны ажлыг ХЭҮК хариуцан гүйцэтгэж байна.

“Жендэр ба Хүний эрх”сэдэвт сургагч багш бэлтгэх бүсчилсэн сургалтын үр дүнд аймаг бүрт 20 орчим жендэр, хүний эрхийн сургагч багш бэлтгэж, сургагч багшаар бэлтгэгдсэн төрийн захиргааны албан хаагчид өөрийн аймаг, сум, багийн хэмжээнд төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлын асуудлаар бие даан сургалт явуулах арга зүй, аргачлалтай болно. Сургалтаар “Хүний эрхийн ерөнхий ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага”, “Жендэрийн үндсэн ойлголт, онол, хандлага”, “Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал”, “Жендэрийн тэгш байдлын талаарх олон улсын эрх зүйн зохицуулалт”, “Жендэрийн ялгаварлан гадуурхалт”, “Жендэрт суурилсан хүчирхийлэл”, “Жендэрийн асуудлаарх гомдол шийдвэрлэх процесс”, “Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль”, “Байгууллага дахь жендэрийн тэгш байдал” зэрэг сэдвийн хүрээнд хичээл зааж, төрийн албан хаагчдад зориулсан сургагч багшийн гарын авлага, бусад хэрэглэгдэхүүнийг олгож байна.

цаг үе
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.