Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026

    Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Сэлбэ гол хэдэн тэрбумаар нь угаадаг мөнгөний хэрэгсэл болоо юу
Папарацци

Сэлбэ гол хэдэн тэрбумаар нь угаадаг мөнгөний хэрэгсэл болоо юу

coolНийтэлсэн: cool04/19/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сэлбэ гол сэргэлээ гэж нийслэлчүүд баярлаж байсан цаг саяхан.

Одоогоос 10 жилийн өмнө буюу 2011 онд “Сэлбэ голын урсацыг сайжруулах, орчныг тохижуулах” төсөл боловсруулж, Сүхбаатар дүүргийн VII хороонд хамаарах Их тойруугийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх 1.3 километр хэсгийг хоёр тэрбум орчим төгрөгөөр тохижуулж байв.

Гэвч бүтээн байгуулалтын төсөл нь томдож, төсөв нь багадсан гэдэг шалтгаанаар гүйцэтгэгч болох “Норбу” компани ажлаа дутуу хийсэн байдаг. Тус компани бүтэн гурван жилийн хугацаанд Их тойруугийн гүүрнээс “Голден вилл” хотхоны гүүр хүртэлх 350 метр хэсгийг л хагас дутуу тохижуулсан юм.


Ингэхдээ голын эргийг зүлэгжүүлж, даланг чулуун хавтангаар бүрж, чулуун зам, шат хийж, усны доогуурх хөрсийг хуулж шинээр хайрга хийн бетон цутгаж, ус нэвтрүүлдэггүй гялгар уутаар хучсан байдаг. Тухайн үед ширгэх дөхсөн голынхоо багахан хэсгийг ч гэсэн ингэж тохижуулсанд иргэд баярлаж, амралт чөлөөт цагаараа голын эрэг дагуу салхилахад сайхан байгаагаа ярьцгааж байсан юм.

Гэтэл хоёрхон жилийн дараа өнөөх их хөрөнгө зарцуулж тохижуулалт хийсэн хэсгийн чулуу нь ховхорч гол нь лаг, шавар, хогонд дарагдаж, өмхий үнэртэн эргээр нь салхилах битгий хал тайван алхаж өнгөрөх ч аргагүй болсон.
Өнгөрсөн 2019-2020 онуудад дахин 5 тэрбум 600 сая төгрөгөөр засвар үйлчилгээ хийсэн. Дээрх түүх дахин давтагдахгүй хэмээн итгэсэн нийслэлийн иргэд ам сайтай байв. Гэтэл өнөө жил гантиг хавтангууд нь өгөрч муудан, дээрх түүх давтагдаад эхэлжээ.

Үүнд хяналт тавьдаг газар байна уу?
Нэг жилийн өмнө хийсэн ажил нэг өвлийг даахгүй байгаад иргэд олон нийт гутарч байна. …Хариуцсан эзэн холбогдогчид нь энэ асуудлыг анхааралдаа авна уу!!!

https://www.facebook.com/chingun.algaa/videos/3987717494642034/?

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.