Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Хууль зөрчсөн үйлдлүүдээ зогсоотол Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулган, байнгын хорооны хуралдаануудад оролцохгүй
Фото

Хууль зөрчсөн үйлдлүүдээ зогсоотол Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулган, байнгын хорооны хуралдаануудад оролцохгүй

coolНийтэлсэн: cool11/01/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдрийн /2018.11.01/ чуулганы нэгдсэн хуралдааныг орхилоо. Чуулганы хуралдааны эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуралдааныг орхин гарч буй шалтгаанаа тайлбарлав.

Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 2018 оны аравдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Хэрвээ энэ шаардлагын дагуу тодорхой арга хэмжээ авч, хариу ирүүлэхгүй бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хуралдаануудад оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Өнөөдөр арваннэгдүгээр сарын 01-ний өдөр УИХ-ын даргаас хуралдааны дэгийн тухай хуулийг баримталж, хуралдаандаа орох нь зүйтэй гэсэн албан бичгийг ирүүлсэн. Харин Засгийн газраас өнөөдрийг болтол ямар ч хариу бидэнд өгөөгүй асуудал улам даамжрах шинжиндээ орж байна. Тиймээс бид дараах шаардлагыг дахин тавих шаардлагатай боллоо.

Нэгдүгээрт,УИХ-ын гишүүдийг зохион байгуулалттайгаар авлигадсан У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулахыг бид дахин шаардаж байна

Хоёрдугаарт, Сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэн шударга ёс, үндэсний эрх ашгийг уландаа гишгэж, өөрийн компаниудад зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна.

Гуравдугаарт, Энэ бүхнээс болж алдагдсан боломжийг иргэдэд буцаан олгох ажлыг УИХ , Засгийн газар яаралтай зохион байгуулахыг шаардаж байна.

Монгол Улсын 2019 оны төсөв нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал аж ахуйн бүх хэвшил болон хүн амын нийгмийн хөгжлийн хангах гэсэн Үндсэн хуулийн 5.4 дүгээр заалтыг ноцтой зөрчиж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд нь шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байна гэсэн Үндсэн хуулийн 1.2 дугаар заалтыг ноцтой зөрчсөн байдлууд илэрч байгаа. Тиймээс эдгээр зөрчлүүдийг арилгатал УИХ дахь Ардчилсан намын бүлэг Чуулганы тухай хуулийн 4.10-т зааснаар хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй байхаа үүгээр мэдэгдэж байна. Тиймээс бид зөрчлийг арилгасны дараа хуралдаануудад оролцох болно гэдгээ мэдэгдэж байна. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.