Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Бямба гарагт зуслангийн ногоон бүсэд их цэвэрлэгээтэй
Нийгэм

Бямба гарагт зуслангийн ногоон бүсэд их цэвэрлэгээтэй

Эрхэм админBy Эрхэм админ05/20/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар жил бүр зохион байгуулдаг бүх нийтийн их цэвэрлэгээ тавдугаар сарын 22-нд буюу энэ бямба гарагт “Зуслан, ногоон бүсийн цэвэрлэгээ” нэрийн дор болно. Энэ хүрээнд хотын ногоон бүс, ой, голын эрэг дагуу цэвэрлэгээ хийхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Цэвэрлэгээтэй холбоотой Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ. Тус албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Жил бүр зохион байгуулдаг бүх нийтийн их цэвэрлэгээгээр урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор ойн бүс, зуслан чиглэлийн хог хаягдлыг цэвэрлэнэ. Нийслэлийн Байгаль орчны газар, дүүргүүдийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний мэргэжлийн 21 байгууллага, “Шинэ тосгон” төрийн бус байгууллага бэлтгэл ажлыг хангаад байна” гэв.

Их цэвэрлэгээний үеэр Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо, “Түвшин сайхан төв” ТББ иргэдээс хоёрдогч түүхий эд авах ажлыг явуулын болон тодорхой байршлуудад хийхээр төлөвлөжээ. Мөн тавдугаар сарын 22-нд Шарга морьтын гүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гаднах авто зогсоол дээр иргэдээс дахивар буюу хоёрдогч түүхий эд худалдаж авах юм.

Нийслэлийн Байгаль орчны газраас 32 морьтой эргүүл гарч, хяналт тавин, мэдээллээр хангаж ажиллана. Ингэхдээ зуслангийн бүс буюу Баруун салаа, Зүүн салаа, Сонгинохайрхан дүүргийн 25, 42 дугаар хороо, Сүхбаатар дүүрэг Их Баян, Цолмонгийн ам, Туулайн ам, Чингэлтэй дүүрэг 17, 18 дүгээр хороо Зүрх уул, Залаатын ам, Баянзүрх дүүрэг Шар хоолойн гол зэрэг байршилд хяналт тавих юм.

Арга хэмжээг дотоодын үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагууд дэмжин ажиллаж байна. Тодруулбал, “Эм Си Эс” ХХК, “Бамбууш” ХХК, “Пепси” брэндүүд хамтран ажиллахаа мэдэгдсэн бол “Юнител” групп хэрэглэгчид рүүгээ зуслан, ногоон бүсийн цэвэрлэгээнд уриалсан мессеж илгээнэ. Мөн “Ариг” банкны зүгээс нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээс гадна 100 ажилтан, албан хаагчид энэ өдөр тодорхой байршлуудад цэвэрлэгээ хийх юм. Түүнчлэн “Түмэн шувуут” ХК Нисэх, Био орчмоор цэвэрлэгээ хийх, оролцож буй иргэдийг өөрсдийн бүтээгдэхүүнээр урамшуулна. “Monpay” төлбөрийн систем нэг шуудай хог бүрд урамшууллын оноо бэлэглэн идэвхжүүлэх бол “Монос” групп амны хаалт, шуудай зэргээр хангаж, дархлаа дэмжих нэрийн бүтээгдэхүүнүүдийг гардуулах юм.

Аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдийг цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАThe

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.