Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026

    Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Б.Бямбадорж: Эрүүл мэндийн чиглэлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулж, ил тод, нээлттэй болгоно
Мэдээ

Б.Бямбадорж: Эрүүл мэндийн чиглэлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулж, ил тод, нээлттэй болгоно

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/27/2021Шинэчилсэн:06/07/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ САЙЖИРЧ, ЧИРЭГДЛИЙГ АРИЛГАЖ АЖИЛЛАНА

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулдаг эрүүл мэндийн чиглэлийн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод, чирэгдэлгүй болгоход анхаарч ажиллана.

Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хандаж тусгай зөвшөөрөл хүссэн ААН, хувь хүний хүсэлт хаана хэрхэн шийдвэрлэгдэж буй талаар үе шат бүрийнх нь зураглалыг бодит хугацаанд иргэн өөрөө харж, байх боломж бүрдэх юм. Мөн үйл ажиллагааны талаар эргэн мэдээллэх, улирал бүрийн тайланг олон нийтэд мэдээлж ажиллах болно.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ НАЙМАН ҮЙЛЧИЛГЭЭГ E-MONGOLIA СИСТЕМД НЭВТРҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн системд нэвтрүүлээд байна.

Нийслэлийн хэмжээнд 12 байгууллагын 113 төрлийн үйлчилгээг тус системд бүрэн шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрлийн найман үйлчилгээ багтаж байна. Үүнд:

1. Эмнэлгийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах

2. Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах

3. Сувилалын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах

4. Сувилалын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах

5. Ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт олгох

6. Ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах

7. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах

8. Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах гэх мэт.

НИЙСЛЭЛД ЭМНЭЛЭГ, ЭМИЙН САНГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТӨСЛИЙГ ТОГТМОЛ АВДАГ БОЛНО

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмнэлэг, эмийн сангийн тусгай зөвшөөрөл хүссэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төслийг жилд 3-4 удаа тодорхой хугацаанд хүлээн авч байсан билээ.

Энэ нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хувьд бичсэн төслөө судлуулах боломжгүй байх, төсөл авах хугацаанаас хоцрох, санхүүгийн эрсдэл тулгарах зэрэг дутагдалтай талууд байсныг өөрчлөн зохион байгуулж, олон нийтэд ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд шинээр эмнэлэг, эмийн сангийн тусгай зөвшөөрөл хүссэн төслийг ажлын бүх өдөр тогтмол өгөх боломжтой болох бөгөөд шаардлагатай заавар зөвлөмжийг нээлттэй авч, төслөө аль шатанд хянагдаж байгааг бүрэн мэдэх боломж бүрдэнэ.

НЭМГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.