Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Тимус Фарма ХХК-иас ЭМЯ-д БНСУ-ын “SD BIOSENSOR Inc” компанид үйлдвэрлэсэн 10.000 ширхэг КОВИД-19 вирус илрүүлэх тестийг хандивлалаа
Мэдээ

Тимус Фарма ХХК-иас ЭМЯ-д БНСУ-ын “SD BIOSENSOR Inc” компанид үйлдвэрлэсэн 10.000 ширхэг КОВИД-19 вирус илрүүлэх тестийг хандивлалаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/02/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монос Группийн харьяа Тимус Фарма ХХК-иас ЭМЯ-д БНСУ-ын “SD BIOSENSOR Inc” компанид үйлдвэрлэсэн 10.000 ширхэг КОВИД-19 вирус илрүүлэх тестийг хандивлалаа.

Дэлхий дахинд тулгарсан Ковид-19 цар тахалтай тэмцэх бүх нийтийн үйлст Монос Групп нь шаардлагатай эм тариа, амин дэм, тэжээллэг хүнс болон ариутгал халдваргүйжүүлэлтийн бараа бүтээгдэхүүнийг тасралтгүй үйлдвэрлэх, ханган нийлүүлэх ажлыг хийсээр байна. Түүнчлэн Монос Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд цар тахалтай тэмцэж ажиллж буй УОК, ЭМЯ, эмнэлэг эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг болж хагас тэрбум гаруй төгрөгийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээр хандив дэмжлэг үзүүлээд байгаа билээ.

Энэ удаад Монос Группийн харьяа Тимус Фарм ХХК-ийн зүгээс БНСУ-ын “SD BIOSENSOR INC” компанид үйлдвэрлэсэн 10.000 ширхэг буюу 150 сая төгрөгийн үнэ бүхий Ковид-19 цар тахлын вирусийн антиген илрүүлэх “STANDARD Q COVID-19 Ag” хурдавчилсан тестийг ЭМЯ-д хандивлаж хүлээлцэх арга хэмжээ өнөөдөр ЭМЯ-д зохион байгуулагдав.

Энэхүү Ковид-19 вирусийн антиген илрүүлэх хурдавчилсан тест нь олон улсад хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа ба ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн цөөн оношлууруудын нэг болоод байгаа юм.

Нийгмийн хариуцлагыг эрхэмлэж ард иргэдийн эрүүл энхийн аюулгүй байдлын төлөө хандив туслалцаа үзүүлсэн БНСУ-ын “SD Biosensor Inc” компани болон “Монос Групп” компанийн нийт хамт олонд Эрүүл Мэндийн Яамны зүгээс талархал илэрхийлсэн байна.

НЭМГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.