Ганц бие бүсгүйчүүдийг өмгөөлөх дуу хоолой болж тэдний зөвтгөлийг хийхийн төлөө л уран бүтээлээ хийдэг гэмээр жүжигчин Г.Ундармаа өөрөө тэгш дүүрэн амьдралтай жаргаж яваа нэгэн.

Бэрцэцэг хэмээх энэ нүдэнд дулаахан хэвлүүхэн охин. Ээжтэйгээ явсаар ээжээсээ дутахгүй олны танил болсон Бэрцэцэг саяхнаас хотын гудамжаар үе тэнгийнхээ хөвгүүнтэй хөтлөлцөн явах болж. Бас ч үгүй юм юмтай айлын ганц охин, ээж нь олны танил од тул энгийн нэг үерхэл нь ч содон тусалгүй яахав.

Энэ хооронд “Яаралтай тусламжий төв” олон ангит кинон дээр сууж буй завгүй ээж харин охиноо болзож явааг мэдсэн болов уу? Мэдсэн ч эс мэдсэн ч Г.Ундармаа дажгүй зан сайтай хадам ээж болох биз ээ. Яагаад гэж үү? Нөхрийнх нь хэлдгээр тэр чинь хүн биш сахиусан тэнгэр шүү дээ.
Ямартаа ч, тэр залуу Бэрцэцэг бүсгүйн үнэрт согтож яваа харагдах аж. Үүнийгээ ч Бэрцэцэг бүсгүй олноос нуусангүй сошиалд нийтлэжээ.


