Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Соёлын сайд Ч.Номин 38 нас хүрлээ
Папарацци

Соёлын сайд Ч.Номин 38 нас хүрлээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/10/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын шинэ үеийн бизнес эрхлэгч эмэгтэй, Монгол телевизийн захирлаас Соёлын сайд хүртлээ дэвшсэн Ч.Номин өнөөдөр 38 нас хүрч байна.

 

Тэрээр нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус төгссөн. 2006-2007 онд Гацуурт Группийн Гадаад Харилцааны Захирал, 2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий Менежер, 2011 оны 2 сараас эхлэн Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байсан.
Ч.Номин ажлын анхны гараагаа байгалийн цогцолбор газар болох 5 одтой Тэрэлж буудлаас эхэлж байжээ.

 

Ч.Номин захирлыг Их сургуульд сурч байх үед Тэрэлж дэх зочид буудал нь баригдаж байсан. Их сургуулийн нэгдүгээр дамжаанд байхад Тэрэлж буудлын дизайн гарч байсан ба тухайн үед Канадын мэргэжилтнүүд буудлын дизайны ажлыг хийж байсан учраас долоо хоног бүр Канад явж ажлын гүйцэтгэлийнх нь талаар уулзаж, саналаа хэлдэг байжээ.
2011 оноос 2021 он хүртэл Монгол HD телевизийн захирлаар ажиллаж, Монголд анх удаа HD форматыг нэвтрүүлж, телевизийн контентын бодлого, оюуны өмчийн талаарх эрчимтэй өөрчлөлтүүдийг өөрийн телевиздээ хийн, энэ үйл явцдаа бусдыгаа ч уриалан, манлайлж байгаа тэдний арга туршлага салбарынхны анхаарлыг эрхгүй татдаг. Дотоодын төдийгүй олон улсад ч тэдний үйл хэргийг үнэлж 2013 онд Ч.Номин нь телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэгээр шалгарсан билээ. Ажлын цагийн 10 хувь л “Тэрэлж” зочид буудалд зарцуулагдаж харин 90 хувиа “Монгол ТВ” телевизэд зарцуулж байв.


2021 оны 1 сарын 29-нд Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн УИХ-ын чуулганд танилцуулснаар түүний танхимын соёлын сайдаар ажиллахаар томилогджээ.
Түүний аавыг Чинбат гэдэг бөгөөд Гацуурт компанийн захирал. “Гацуурт” компанийн ирээдүйн удирдагч гэгдэх Ч.Номин хар багаасаа үерхсэн найз залуутайгаа гэрлэж 3 хүүгийн ээж болсон.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.