Монголын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг бол топ модель Д.Пүрэвсүрэн. Өдгөө дөрвөн хүүхдийн ээж болсон тэрээр иогаар хичээллээд багагүй хугацааг үдэж буй.
Тэрээр өөрийн иогийн багш Наранчимэгийн үүсгэн байгуулсан “Нара иога” төвд цагийн багш хийдэг байв. Тэгвэл тус иогийн төв хаалгаа барьж байгаагаа зарлаж, иогчин Наранчимэг төвийнхөө хамаг тавилга сэлтийг зарж борлуулж эхэлжээ.
Тэгвэл түүний шавь, хамтрагч гэгддэг байсан Д.Пүрэвсүрэн өөрийн иога төвийг нээхээр зэхэж буй талаар бор шувуу нисч эхэлсэн байна.

Ямартаа ч, уг хүн нь өөрөө тренд учраас үүсгэн байгуулсан бизнес бүхэн нь амжилт олох нь зайлшгүй.

