Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Улаанбаатар хотын музей олон нийтэд зориулсан үйл ажиллагаагаа цахимаар зохион байгуулж байна
Мэдээ

Улаанбаатар хотын музей олон нийтэд зориулсан үйл ажиллагаагаа цахимаар зохион байгуулж байна

Эрхэм админBy Эрхэм админ08/05/2021Updated:08/06/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батчимэг тэргүүтэй холбогдох албаныхан Улаанбаатар хотын музейд ажиллалаа.

Улаанбаатар хотын музей нь 1956 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 3394 үзмэрийг хадгалан хамгаалдаг. Гэвч музейн зай талбайн хүрэлцээгүй байдлаас үүдэн нийт үзмэрийнхээ 5-8 хувийг үзвэрийн танхимд дэлгэсэн бол үлдсэн хэсгийг сан хөмрөгтөө хадгалдаг аж. Тус музейд хадгалж буй хамгийн эртний олдвор таван сая жилийн өмнөх үед холбогдох арслан зааны чулуужсан яснууд юм. Түүнчлэн чулуун зэвсгийн үе, хүрэл, төмөр зэвсгийн үе болон хүннү гүрний үед холбогдох эд өлгийн зүйл ч хадгалагддаг.

Боловсрол, Соёл шинжлэх ухааны яамны харьяанд байсан тус музей нь 2020 оноос хойш Улаанбаатар хотын харьяанд орсон юм. Тухайн жилдээ төсвийн тодотголд багтсанаар музейн үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, бүтэц, зохион байгуулалтын асуудлууд тодорхой хэмжээгээр шийдэгдсэн. Тодруулбал, нийслэлийн харьяанд орсноор анх удаа музейн үзмэр хадгалж, хамгаалах төсөвтэй болжээ. Мөн 2016 оноос хойш тус музейд нэмэлтээр долоон төрлийн орон тоо шаардлагатай байсныг төсвийн тодотголд оруулж, ажилчдын цалин хөлс, ажлын ачааллыг шийдвэрлэж чаджээ. Боловсролын ажилтантай болсноор 2014 оноос эхлэн хотын түүх соёлыг түгээх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр тогтмол ажлуудыг зохион байгуулж ирсэн байна. Тухайлбал, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад олон улсын арга зүйд нийцсэн, сонирхолтой хичээл, лекц, үзэсгэлэн, арга хэмжээнүүдийг зохион байгуулан, мэдлэг олгох ажлыг хэрэгжүүлж иржээ.

Улаанбаатар хотын музейн захирал С.Цацралт “Улаанбаатар хотын музейг олон нийтэд илүү таниулах, энд тулгарч байгаа саад бэрхшээлийг шийдвэрлэх талаар өнөөдөр ийнхүү уулзаж, ярилцаж байгаад маш их баяртай байна. Тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэж чадвал хэдхэн жилийн дараа хотын түүхийг өгүүлэх, стандартад нийцсэн, түүх дурсгалаа хадгалсан байртай болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн музейн үйл ажиллагаатай танилцсан албаныханд хэлж байлаа.

Харин тус музейн арга зүйч Э.Гэрэлмаа “Нийслэлийн харьяанд орсноор төсөв, санхүүгийн асуудлууд тодорхой хэмжээнд шийдэгдэж байгаа. Жишээлбэл, манай музей түүхэндээ анх удаа музейн сан хөмрөгийг нэмэгдүүлэх төсөвтэй болсон. Үүгээрээ судалгаа, шинжилгээ хийн, музейн сан хөмрөгт зайлшгүй оруулах шаардлагатай бүтээлүүдийг нэмээд явж байгаа. Хадгалалт, хамгаалалтын тал дээр ч дэвшил гарч эхний ээлжид баримт бичгийн үзмэрүүдийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулсан. Цаашид тоног төхөөрөмжийн тал дээр илүү анхаарч ажиллах шаардлагатай байна” хэмээсэн юм.

Цар тахлын нөхцөл байдлаас улбаалан музейн олон нийтэд чиглэсэн биет үйл ажиллагаа зогссон хэдий ч “Хотын түүхийг анимэйшнээр” цуврал бүтээл, “Бидний хот” нэртэй хотын түүхийг хоёр минутад өгүүлэх подкаст, “Нийслэл хүрээ” комикс цуврал болон цахим үзэсгэлэнг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Улаанбаатар хотын музейгээс зохион байгуулж буй цахим үзэсгэлэнг дараах http://www.ubmuseum.mn/ холбоосоор үзээрэй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.