Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Иргэдийн санал хүсэлтийг нээлттэй, ил тод шийдвэрлэх UB ENGINEERING системийг хөгжүүлж байна
Мэдээ

Иргэдийн санал хүсэлтийг нээлттэй, ил тод шийдвэрлэх UB ENGINEERING системийг хөгжүүлж байна

Эрхэм админBy Эрхэм админ08/17/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хот, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний нэгдсэн хяналт удирдлагын UB ENGINEERING системийн сургалт үргэлжилж байна. Тус цогц системийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд санаачлан, Нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж эхлэхээр Ажлын хэсэг гаргасан юм.

 

Тэгвэл UB ENGINEERING цогц системийг хэрэглээнд нэвтрүүлэх хүрээнд эхний ээлжид нийслэлийн засаг захиргааны 35 байгууллагын 130 орчим инженер, техникийн алба хаагчдад системийн танилцуулга сургалтыг явуулж байна.

Улаанбаатар хотын инженерийн хангамжийн зарим байгууллага мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлж, байгууллагынхаа үйл ажиллагаанд мэдээллийн сангийн дэвшилтэт технологийг ашиглаж байгаа хэдий ч нэгдсэн зохион байгуулалтгүй байдаг. Энэ нь нийслэлийн нутаг дэвсгэрт хийж буй тохижилт, бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтцийн ажлууд уялдаа холбоогүй болоход нөлөөлдөг. Мөн улс, нийслэлийн өмч, хөрөнгө үнэгүйдэх, ажил удаашрах, иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл, чирэгдэл учруулах, төрийн байгууллагаас үзүүлэх ажлын үнэлэмж буурах зэрэг асуудал үүссээр байна. Харин UB ENGINEERING цогц системийг бий болгосноор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн болон бусад есөн чиглэлийн 507 байгууллага, 1245 СӨХ-ны 16 мянган инженер, техникийн ажилтан, алба хаагчдыг хамруулан, нэгдсэн удирдлагаар хангах юм. Ингэснээр хот нийтийн аж ахуйн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн мэдээлэл олж авах сувгийг нээлттэй, хүртээмжтэй, ил тод болгох давуу талтай юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж “UB ENGINEERING цогц системийн тусламжтайгаар төрийн байгууллагууд хоорондоо нэгдэж, уялдаа холбоотой ажилласнаар иргэд болоод аж ахуй нэгжид аливаа хүнд суртал үүсгэхгүй, мэдээллийг хурдан шуурхай, хүртээмжтэй, ил тод солилцох боломжийг үүсгэх юм. Гол нь цахимаар асуудлаа хэлэлцдэг, ил тод шийдвэрлэдэг байх нь чухал” хэмээн онцолж байлаа.

UB ENGINEERING цогц системийг энэ ондоо нийслэлийн дотоод хэрэгцээнд туршилтын журмаар хэрэглэх бөгөөд 2022 оны нэгдүгээр сараас эхлэн олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар ашиглахаар төлөвлөж байна. Тус систем нэвтэрснээр иргэд хотын нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний талаар санал хүсэлт, өргөдөл гомдлыг цаг тухай бүрд нь системээрээ дамжуулан хүргэх боломжтой. Иргэдийн илгээсэн санал хүсэлтийг системд бүртгэлтэй нийслэлийн 1800 орчим төрийн болон хувийн байгууллага шууд хүлээн авч, хариуцсан холбогдох албаныхан нь цаг алдалгүй шийдвэрлэх, эргэн тайлагнах боломж үүсэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛэл

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.