Хөтлөгч Д.Уранзаяаг “Киви” хамтлагийн дуучин Укагийн дүү, удган Замандын бага охин, боксчин Н.Төгсцогтын экс эхнэр гэдгээр нь хүмүүс тун ч сайн мэднэ.

Олонд танигдсан нэр нөлөө бүхий хүмүүсээр овоглон нийтэд танигдсан тэрээр өдгөө ганц бие ээжийн амьдралаар амьдарч яваа. Уранзаяа, Төгсцогт нар найман настай хүүтэй бөгөөд хүүгээ төрөөд ой гарантай болсны дараа хоёр тийш болсон гэдэг.
Энэ талаараа Д.Уранзаяа “Бид хоёр маш энгийн, гоё харилцаатай. Хоёулаа үүрэг хариуцлагаа ухамсарлачихсан хүмүүс. Жилдээ нэг удаа Монголд ирдэг, тэр үедээ хүүгээ авдаг. Ааваасаа бишүүрхсэн зүйл огтхон ч байдаггүй. Өөр хүүхэд мартвал мартах л байх, манай хүүхэд тэгдэггүй. Надад яриад байдаг ш д, манай аав ялчихсан байна, бүс авчихсан байна гээд л маш хэрсүү. Тэр хүнд голдоо ортол гомдох үе надад байсан, тэр хүний ч гэсэн голд нь юм оруулсан байхыг би үгүйсгэхгүй. Бид хоёр адилхан л хүн. Түүнийг илүү сайн ойлгох байж дээ гэж бодох үе бол байсан. Гэхдээ харамсдаггүй, сайн сайхныг л хүсдэг” хэмээн ярьж байсан.

Гэтэл саяхнаас экс нөхрийнхөө талаар “эвгүй” үг унагах болжээ. Учир нь С.Төгсцогт эх орондоо ирсэн ч хүүтэйгээ тэр бүр уулзахгүй байгаа бололтой. Тэрээр инстграм од Энэрэлтэй Зайсангийн аманд байрлах Budda villa хотхонд амьдарч байгаа билээ. Тэгвэл Д.Уранзаяа өөрийн цахим хуудаснаа “Сайн эр хүн байж чаддагүй юм бол ядаж сайн аав байгаач” гэжээ.


