Монголын урлагийн ертөнцөд тэс өөр өнгө нэмж, өөр сонголт бий болгож чадсан “The Colors” хамтлаг энэ жил 11 нас хүрчээ.
Амьд дуу хөгжмийн үнэлэмжийг нэмгэдүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа тус хамтлаг 2010 онд байгуулагдсан түүхтэй. Тэд 2012 онд “ECOTONE 2012” дуу хөгжмийн фестивальд тэргүүн байр эзэлснээр олны танил болох гараагаа эхэлсэн юм.
Тэдний уран бүтээлийг тун өвөрмөц, хөнгөн, аялгуулаг, өнгөлөг, цоглог хэмнэлтэй, өөр шийдэлтэй хэмээн фэнүүд нь магтдаг билээ.
Тэгвэл тус хамтлагийн гоцлол дуучин Тогтуун энэ жил 27 настай. ШУТИС – ҮТДС –ийн дизайны лицейг төгссөн тэрээр найз бүсгүй залуу дуучин Мишээлтэй 7 дахь жилдээ үерхэж байгаа аж. Тэд анх амьд хөгжмийн нэгэн шоун дээр нэгнээ олж харсан бөгөөд хэд хэдэн дууг хамтдаа дуулжээ.
Дуучин Тогтууны хувьд зөвхөн дуулаад зогсохгүй хамтлагтаа ритм гитарчин хийдэг. Тус хамтлагийнхан “Ихэнх улс орнууд Монгол гэхээр л хөдөө тал, морь мал байдаг гэж боддог. Хамтлагаараа дамжуулан Монгол орноо арай өөр талаас нь бусад улсуудад таниулахыг хүсдэг” хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа онцолсон байдаг.