37-р точка” киноны Тулгатын дүрээр олонд танигдсан залуу жүжигчин Р.Отгонбаяр өдгөө ганц бие эрийн амьдралаар амьдарч, охидын харааг булаах болсон.

Тэрээр мэргэжил нэгт бүсгүй Б.Гэрэлээтэй амьдралаа эхлүүлж, охинтой болсон ч хоёр тусдаа амьдрах болсон. Тэдний салалтыг жүжигчин Б.Мишээлтэй холбох хүн олон. Учир нь жүжигчин Р.Отгонбаяр “Нийслэл хүүхэн” киноны гол дүрд тоглох хугацаандаа жүжигчин Б.Мишээлтэй жиг ургуулж саллаа хэмээн бор шувуу олны дунд ниссэн. Харин жүжигчин Отгонбаярын хувьд сайн аав гэдэг.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа
“Даахины_үнэр_нялхын_сэвлэг
Амин_хайр_миний_үргэлжлэл,
Ганцхан_насны_минь_энгэрийн гоёл
Идэрхэн_зүрхний_мөнхийн урсгал
Нарт_амьдралын_амьсгалын_учир
Аавдаа_ирсэн_анхилхан
үр…Аз_жаргалын_амьд_хэлхээ” гэжээ.


