Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт охинтой болжээ.

Түүнд найз бүсгүй Э.Энэрэл нь охин төрүүлж өгсөн байна. Тэдний хувьд гурван жил болзсон. Өдгөө монголын хамгийн үнэтэй хотхон гэгддэг Будда хотхонд сар гаруйн өмнө төвхөнөсөн билээ.

Н.Төгсцогтын хувьд энэ бяцхан охин хоёр дахь хүүхэд нь бол, Э.Энэрэлийн хувьд анхны үр нь. Н.Төгсцогт одоогоос 9 жилийн өмнө “Киви”-гийн Укагийн дүү Уранзаяатай хамтран амьдарч, Гийхнаран гэх хүүтэй болсон.




