Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Иргэнийг эрүүдэн шүүж, эзэнгүй 15 хэрэг тохсон гурван цагдаагийн хэрэг шүүхэд шилжлээ
Гэмт хэрэг

Иргэнийг эрүүдэн шүүж, эзэнгүй 15 хэрэг тохсон гурван цагдаагийн хэрэг шүүхэд шилжлээ

coolBy cool09/10/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цагдаагийн байгууллагын 100 жилийн ой тун удахгүй болох гэж байна. Харин 100 жилийн ойгоо цагдаагийн байгууллагын хамт олон таагүй олон мэдээгээр угтаж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн гурван алба хаагч бусдыг эрүүдэн шүүж, тухайн дүүргийн нутаг дэвсгэрт гарсан 15 эзэнгүй хэргийг тохож, хилсээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид болох Ч, Г, Б нар Монгол улсын иргэн Д-г гэртээ байхад нь баривчлан цагдаагийн хэсэгт авч иржээ. Улмаар 2019.10.24-25-нд шилжих шөнө гавлаж цагдаагийн хэсэгт хонуулахдаа эрүүдэн шүүж СХД-ийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэнгүй 15 хэргийг тохсон байна. Ингэхдээ нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байна.

Иргэн Д-г эрүүдэн шүүсэн,  15 гэмт хэрэг тохсон болох нь шүүхээр нотлогдсон. Тиймээс гэм буруугүй этгээдэд хэрэг тохсон СХД-ийн цагдаагийн 3-р хэлтсийн цагдаа нарыг Эрүүгийн хуульд заасны дагуу  нотлох баримт хуурамчаар үйлдсэн, Эрүү шүүлт тулгасан хэргээр АТГ-т шалгаж хэргийг прокурорт, прокуророос шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад цагдаа нар эрүүдэн шүүсэн болон хэрэг тохсон нь нотлогдсон бөгөөд энэ хэргийг үйлдсэн хэрэгт яллагдагчаар татагдаад буй цагдаа нар өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид болох Ч, Г, Б нарт Эрүүгийн хуулийн 21.1.2 болон 21.12.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.  Эрүүгийн хуулийн

21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах

2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

21.12 дугаар зүйл.Эрүү шүүлт тулгах

1.Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.

Шүүхээс цагдаагийн алба хаагчдыг гэм буруутай гэж үзэх юм бол дээрх хуулийн заалтаар ял оноох юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа

гэмт хэрэг Онцлох сэрэмжлүүлэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.