Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Дөрвөн уулзвар, автобусны 16 буудалд халтиргаанаас сэргийлэх хучилт хийж байна
Мэдээ

Дөрвөн уулзвар, автобусны 16 буудалд халтиргаанаас сэргийлэх хучилт хийж байна

Эрхэм админBy Эрхэм админ09/20/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Урин дулааны улиралд амжиж хийх ажлын нэг нь халтиргаа, гулгаанаас сэргийлэх өнгөт хучилт байдаг. Өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсэх үед тээврийн хэрэгслийн дугуйн барьцалдах чадварыг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангах зорилгоор халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг жил бүр хийж заншсан. Өнгөт керамик хучилтыг цас орсны дараа байнга мөстөж, халтиргаа гулгаа ихээр үүсдэг авто замын уулзвар, өгсүүр хэсэг, нийтийн тээврийн автобусны буудлуудад хийдэг. 2017-2020 онд нийт 10926.5 ам метр талбайд буюу 12 уулзвар, 24 автобусны буудлыг халтиргаанаас хамгаалах хучилттай болгосон.

Харин энэ жилийн хувьд 6570 ам метр талбайд буюу авто замын дөрвөн уулзвар, 16 автобусны буудалд хийхээр төлөвлөсөн юм. Төлөвлөгөөт ажлын ихэнхийг хийж гүйцэтгэжээ. Халтиргаанаас хамгаалах хучилт хийх байршлыг сонгохдоо Тээврийн цагдаагийн газар болон Нийтийн тээврийн үйлчилгээний газрын саналыг харгалзан үздэг аж. Энэ жилийн хувьд “Тод амгалан” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд есдүгээр сарын 5-наас эхлэн автобусны 16 буудал, Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзвар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гранд плазагийн хойд уулзвар, Сансарын туннел зэрэг дөрвөн уулзварт халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг хийгээд байна.

Ойрын өдрүүдэд Баянхошуу Жанцангийн уулзвар болон Гранд плазагийн авто замын зүүн талын уулзварт өнгөт хучилт хийснээр энэ жилийн ажил дуусна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Өвлийн улиралд авто замд элс, давс цацаж халтиргаанаас хамгаалдаг ч -20 хэмээс дээш хүйтэнд элс давс нь цас, мөстэй барьцалдан дагтаршиж, үр дүн муутай байдаг. Тиймээс энэхүү өнгөт керамик хучилт цэвэрхэн бөгөөд үр дүн сайтай хамгаалалт болдгийг мэргэжилтнүүд тодотгож байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.