Ринчен гуайн зээ хүү Ганибалын Амартүвшин гэж цэмцийсэн залуу Шарк танк нэвтрүүлэгт оролцон, эрээн оймсоороо олонд илүүтэй танигдсан нэгэн.
Хас банкны гүйцэтгэх захирлаар хагас жил ажиллаад ажлаа өгч, удалгүй УИХ-д нэр дэвшин гишүүн болсон билээ.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэрээ “Дөрвөн хүүхэдтэй” гэж танилцуулж, алдарт эцэг шиг загнаж явсан.
Гэтэл хоёр хүүхэд нь өөртэй нь яс цусны ямар ч холбоогүй, дусал ч цус холилдоогүй, сүүлд ханилсан эхнэр Дэлгэрмаагийн өмнөх амьдралаас төрсөн аж. Түүний төөрөлдөж, “учирсан” хүүг Анар, охиныг нь Анир гэдэг.
Харин Г.Амартүвшин гишүүн өмнө нь Голланд эхнэртэй байсан, дундаасаа ихэр охинтой хүн. Эхнэр, ихэр охиноо харь нутагт орхиж, Монгол ирсэн. Одоогийн эхнэр Б.Дэлгэрмаатайгаа 2015 онд нэг гэртээ орсон.
Хоёр талаасаа хоёр хүүхэдтэй бөгөөд дундаасаа хараахан хүүхэдтэй болоогүй юм байна.

