Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

    07/02/2025

    Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

    07/02/2025

    Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

    07/02/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Амьдралд тавтай морил”-ийн найзууд хэрхэн өөрчлөгдсөн бэ
Папарацци

“Амьдралд тавтай морил”-ийн найзууд хэрхэн өөрчлөгдсөн бэ

Эрхэм админBy Эрхэм админ09/30/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Одоогоос 10 жилийн өмнө МҮОНРТ-ээр “Амьдралд тавтай морил” нэртэй телевизийн олон ангит кино орой бүр цэнхэр дэлгэцийн өмнө үзэгчдийг “уядаг” байв.


Тус 65 ангит олон ангит кинонд Төгсөө, Билгээ, Ганаа, Болдоо, Золоо гэдэг гол дүрүүдийн нөхөрлөлийн талаар өгүүлдэг. Тэгвэл тус киноны гол дүрд тоглосон жүжигчид өнөөдөр хэрхэн өөрчлөгдснийг хамтдаа сонирхьё.


Ганаа буюу “Оддын хөтлөгч” жүжигчин Э.Ууганбаяр


Тал бүрийн авъяастай, тайз дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлсөн залуу уран бүтээлчдийн нэг бол жүжигчин Э. Ууганбаяр. Тэрбээр “Хувьсал продакшн”-аас урлагийн замналаа эхэлж, бүхий л төрлөөр авъяас чадвараа олонд харуулсан гэхэд болно. “Амьдралд тавтай морил” кинонд тоглохдоо хүүхэмсэг, брэндлэг, сэргэлэн найзын дүрийг бүтээдэг. Тухайн дүрд 26 насандаа тоглож байсан тэрээр өдгөө жүжигчнээс илүү хөтлөгчийн карьераар амжилт олж, түүндээ ч урамшиж яваа. Өдгөө Э.Ууганбаярыг реклам, зар сурталчилгаа, кино, элдэв янзын арга хэмжээ, шоуг хөтлөн явуулдгаар нь үзэгчид сайн мэднэ.

Төгсөө буюу жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ


“Захиалгат инээд” хамтлагаас анх ажлын гараагаа эхлүүлж байсан жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжиг өдгөө хошин урлагтаа үнэнчээр зүтгэсээр буй.Тэрээр тус кинонд найзуудаасаа хамгийн нарийн тооцоотой уушийн газрын захирал, зөөгч, угаагч, нягтлан гээд л бүх ажлыг өөрөө амжуулдаг Төгсөөгийн дүрд тоглодог. Өдгөө 10 жилийн өмнөхөөсөө нэг их өөрчлөгдөөгүй түүний найз бүсгүйн дүрд жүжигчин “хөөрхөн” Баярмаа тоглодог. Жүжигчин бүсгүйн хувийн амьдрал, кареарт харин өөрчлөлт гарсан гэдгийг уншигч та бүхэн мэдэж буй.

Билгээ буюу жүжигчин Г.Эрхэмбаяр


Тус кинонд бөхийн аварга болох мөрөөдөлтэй, хичээл зүтгэлээрээ тэргүүлдэг найз бол Билгээ. Тус киноны дүрийг “Мөрөөдлийн театр”-ын захирал Г.Эрхэмбаяр бүтээсэн. Даруу төлөв зан чанараа тус кинонд шингээсэн түүний өнгөрсөн 10 жилийн хувийн амьдралд маш их өөрчлөлт гарч, хоёрдахь амьдралаа эхлүүлээд буй. Анхны эхнэрээсээ 4 хүүхэдтэй салсан тэрээр, хоёр дахь эхнэрээрээ жүжигчин Э.Намууныг сонгож, нэмж хүний өөрийн 3 хүүхэдтэй болсон.
Харин түүний найз бүсгүй “мяраалаг” Маралаагийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Ариунцэцэг

 

өдгөө ямар ч загварын бүсгүйгээс дутахааргүй жин хасч, гоо сайхандаа анхаарах харагдах болсон. Тэрээр хамгийн эрэлттэй, эмэгтэй залуу жүжигчдийн тоонд зүй ёсоор ордог. Мэдээж тэр өнгөрсөн хугацаанд хувийн амьдралдаа олон өөрчлөлттэй “нүүр тулсан”.

Болдоо буюу жүжигчин Х.Манлайбаатар


Нисдэг машин бүтээх мөрөөдөлтэй, улаан машинтай найз бол Болдоо. Киноны хамгийн бүтэлгүй найз тэрээр “Амьдралд тавтай морил” цувралын дараагаар бараг л дуучин болохоо шахсан. Тэрээр кинондоо “Ситимэн” буюу Болдоо нэрээр тоглож “Би чамайг хайсаар байна” хэмээх дууг дуулж нэг хэсэгтээ л од болон гялалзсан. Тайзны уран бүтээлээсээ хөндийрч кино урлагт хөл тавьсан тэрээр “Захилгат инээд”-ийн Х.Манлайбаатарыг биеэ тоож “Валентинаас ирсэн захидал” киноны гол дүрээс хүртэл татгалзсан түүх түүнд бий.

Золоо буюу жүжигчин О.Дөлгөөн


Таван найзын ганц сарнай нь бол Золоогийн дүр. Багадаа загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан ч тэрээр зурагчин болсон эмэгтэй найзын дүрийг бүтээдэг. Тус дүрийг “хөөрхөн” О.Дөлгөөн оюутны дөрөвдүгээр курсдээ бүтээсэн. Уг кинонд тоглосныхоо дараагаар тухайн үед дөнгөж байгуулагдаж байсан “Мөрөөдлийн театр” хамтлагт орж ажил амьдралынхаа гарааг эхэлсэн байдаг. Хүүгээ төрүүлснийхээ дараагаар УДЭТ-ийн уран бүтээлч болж Ромео Жульттад тоглож, од болон гялалзсан. Ид гялалзаж байх үедээ гэр бүлээрээ АНУ-ыг зорьж дөрвөн жил амьдарсны эцэст өнгөрсөн жил эх орондоо ирсэн. Тэр монголын залуу эмэгтэй уран бүтээлчдээс хамгийн “үнэтэй”-д тооцогддог жүжигчин болсон.

шар мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.