Монголын хошин урлагийн чадварлаг хамтлагуудын нэг “Макс” хамтлагийн “хамгийн царай муутай” жүжигчин Д.Дэлгэрсайхан нэгэн ярилцлагынхаа үеэр
“Амьдралд хүрэлцэхээр их мөнгө өгвөл би тэр хүнийг дэмжих дэмжихгүй нь хамаагүй сонгуульд нь явж өгнө.
Би гэр бүлээ тэжээнэ, би энэ нүүр царайгаараа тэжээх үүрэгтэй учраас миний амьдралд хүрэлцэхүйц хэмжээний мөнгө амлавал, би лав явна.
Бусад шиг би жүжигчин хүн, надад нэр төр чухал, улс төр рүү орохгүй гэх мэтийг би хэлэхгүй. Хүний л амьдрал юм чинь ямар хамаатай юм, итгэл үнэмшлийнхээ эсрэг зогсож чадна.
Нэгэнт л ард түмэн өөрийн сонголтоо хийсэн байхад тэнд очиж мянган сурталчилгаа хийгээд нэмэргүй. Ард түмэн өөрсдийнхөө сонголтыг нэгэнт л хийсэн байгаа” гэжээ.