Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Хахууль авсан ХААН банкны ажилтанд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхгүй нь
Гэмт хэрэг

Хахууль авсан ХААН банкны ажилтанд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхгүй нь

coolBy cool10/20/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Бид  Хаан банкны ажилтан 150 саяын зээл гаргаж өгөөд 15 сая төгрөг хахуульд авчээ нийтлэлийг 2021-10-18-ны өдөр хүргэсэн билээ. Энэ хэргийн шүүх хуралтай мэдээллийг эргэн мэдээлж байна. 

https://tac.mn/post/87573

Монгол орон даяар хамгийн олон салбар нэгжтэй ХААН банктай холбоотой таагүй мэдээлэл сүүлийн үед их гарах болсон. Тэгвэл тус банкны эрх бүхий ажилтан албан тушаалаа урвуулсан хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзжээ. ХААН банкны “Хархорин” салбарын ажилтан Т.Ууганбаатар бусдаас хахууль авч зээл гаргаж өгсөн хэрэгт холбогдон анхан болон давж заалдах шатны шүүхээс ял шийтгүүлсэн талаар бид өнгөрсөн зургадугаар сард мэдээлсэн. Тэрбээр иргэн Ц.Н, түүний эхнэр Г.М нарын 150 сая  төгрөгийн зээл авах асуудлыг судалж, зээл олгох нөхцөлийг бүрдүүлснийхээ хариуд буюу ажлаа хийснийхээ төлбөрт зээлийн 10 хувь болох 15 сая төгрөгийг 2020 оны дөрөвдүгээр сард авсан юм. Аливаа банкны эрх бүхий албан тушаалтнууд зээл гаргаж өгөхдөө тодорхой хувийг нь авдаг гэх албан бус мэдээлэл байнга гардаг. Тиймдээ ч арилжааны банкуудын эрх бүхий албан тушаалтнууд зээл хүссэн иргэдийг чирэгдүүлж, материалыг нь судалж байгаа нэрээр удаан хугацааны турш хүлээлгэдэг явдлыг “гар харж байна” гэж үзэх зээлдэгч олон. Зээл олгохын тулд “10 хувийн авлига” авч, харилцагч үйлчлүүлэгчдээ ч, өөрсдөө ч хэрэгтний ширээнд суусан тохиолдлын бодит жишээ болсон дээрх хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд ХААН банкны дээрх албан тушаалтныг 150 сая төгрөгийн зээл гаргаж өгөхдөө бусдаас хахууль авсан гэм буруутайд тооцож, нэг жил хоёр сарын хугацаагаар хорих  ял оноосон. Харин түүнд авсан зээлийнхээ 10 хувийг хахууль болгож өгсөн Ц.Н, Г.М нарын зорчих эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан юм. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан аж. Эл шийдвэрийг хэргийн оролцогчид эсэргүүцэн Дээд шүүхэд хандсан ч хэлэлцэхээс татгалзсанаар анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болжээ.

гэмт хэрэг шүүх хурал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.