Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Танин мэдэхүй: Нүүр II Богд Жавзандамба хутагт
Фото

Танин мэдэхүй: Нүүр II Богд Жавзандамба хутагт

coolНийтэлсэн: cool12/03/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бид Богд Жавзандамба хутагтуудын тухай цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Нүүр II Богд Жавзандамба хутагт Лувсандамбийдонмэгийн тухай хүргэж байна. 

Лувсандамбийдонмэ (1724-1757)
Хоёрдугаар богд нь Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг Туул голын сав Өгөөмөр хэмээх газар Одоогийн Төв аймгийн Алтанбулаг сум\ чин ван Дондовдоржын гэрт 1724 оны луу жилд сонин гайхамшигийг үзүүлэн мэндэлжээ. 1727 онд дөрвөн нас сүүдэртэйд нь Банчин богд Лувсан-Ишид айлтгасанд Халхын богдын хоёрдугаар дүр мөн хэмээн тодруулж Лувсандамбийдонмэ хэмээх нэрийг хайрлажээ. 1729 онд зургаан нас сүүдэртэйд нь Саадаг хэмээх газарт Халхын хоёрдугаар богдод өргөмжилж даншиг мандал өргөн их ёслол үйлдэж урьд дүрийн бүх хэргэм цолыг олгожээ. Энэ үеэс урьд дүрийн эрх ямба, хэргэм цолыг дараа дүрүүдэд олгож байхаар тогтжээ.
Хөхнуурын Донхор хутагт Агваанжамбалданзанг ёнзин багшид шүтэж судар тарнийн номын рашаан цаглашгүйг хүртсэн байна. Арван гурван сүүдэртэйдээ 1737 онд өөрийн ёнзин багш Манзушри ламтан Агваанжамбалданзангийн хамт Манжийн эзэн хаан Тэнгэр тэтгэгчид бараалхаж тэр жилдээ нутагтаа эргэж морилон 1739 онд Их хүрээнд Жүд дацан, 1745 онд Дамдин янсангийн хурал, 1750 рнд Манзушри ламын хийдийг байгуулж байжээ.


II богд 1756 онд Их хүрээнд гүн ухаан судлах Дашчоймпэл дацанг байгуулж Гүнчин лам Жамъяншадвийдоржийн игчааг тогтоожээ. Тэрээр шашин номын үйлийг тасралтгүй зохиосоор XIII жарны гал үхэр жилийн өвлийн адаг сарын 27 буюу аргын 1757 оны 1 дүгээр сарын 5-нд таалал төгсчээ. Хоёрдугаар богдын амьдарч байсан үе нь монголын нийгмийн байдалд Манжийн түрэмгийлэл хүчтэй өрнөж, Манжийг эсэргүүцсэн Хотгойдын Чингүнжав, Амарсанаа нарын бослого гарч дарагдсан үе байсан бөгөөд түүний ах Ренчиндорж ван Чингүнжав, Амарсанаанарын Манжийг эсэргүүцсэн хөдөлгөөнд оролцсоны учир Бээжинд цаазаар авахуулж байжээ. Манжийн төрөөс шадар ван Ренчиндоржийн дүү тул II богд Жавзандамбыг ч хараа хяналтандаа цагдан сэргийлж байсан юм. II богд нь сүм хийд номын үйлийг ихээхэн хөгжүүлсэн монголын шашны том зүтгэлтэн байв.

танин мэдэхүй
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.