Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»“Таван Толгой Түлш” сайжруулсан шахмал түлшний үйлвэр ирэх сараас бүрэн хүчин чадлаар ажиллана
Мэдээ

“Таван Толгой Түлш” сайжруулсан шахмал түлшний үйлвэр ирэх сараас бүрэн хүчин чадлаар ажиллана

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/16/2021Шинэчилсэн:11/03/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн ажилтай өнөөдөр танилцлаа.

Нийслэлийн хэмжээнд 2021-2022 онд 171 мянган өрх, мянга гаруй аж ахуйн нэгж 600 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ гэсэн тооцоо хийжээ. Тус үйлдвэр баруун, зүүн бүсийн үйлдвэртээ нийт 600 мянган тн түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн, 300 өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллана гэж тус үйлдвэрийн удирдлага Ерөнхий сайдад танилцуулав. Мөн үйлдвэрийн орчны тоосжилтийг бууруулахад анхаарч ажиллаж байгаа гэв. Одоогоор 13 мянган тонн түлшний нөөцтэй байна. Тоног төхөөрөмжийн шинэчлэл, засварын ажил дуусч, ирэх сараас бүрэн хүчин чадлаар ажиллаж өдөрт зургаан мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нөөц бүрдүүлнэ гэлээ.

“Бүгд цар тахлын амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. “Таван толгой түлш” компани гэхэд 2000 гаруй ажилчидтай. Халдвар хамгааллын дэглэм алдагдвал үйл ажиллагаа доголдож, бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй эрсдэл үүснэ. Иймд халдвар хамгааллын дэглэмээ ягштал барьж ажиллах учиртай”-г Ерөнхий сайд зөвлөлөө.

Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлсөн. Үүнтэй холбоотойгоор эрэлт нэмэгдсэн. Орон нутаг руу хулгайгаар түлш тээвэрлэх асуудал гарсаар байна. Энэ асуудалд цагдаагийн байгууллага анхаарч ажиллах ёстойг Ерөнхий сайд хэлэв.

Цар тахалтай холбоотойгоор хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлэн олгох, ААН, айл өрхийн хэрэглээний зарим зардлыг төрөөс төлөх, сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх зэрэг арга хэмжээг төрөөс авч байна. Одоо иргэдийн ухамсарт хамтын ажиллагаа чухал байна гэдгийг Ерөнхий сайд онцлов.

“Иргэдийн амьдралд дэмжлэг болоосой гэсэн агуулгаар төр засаг байж болох арга хэмжээгээ авч байна. Гэхдээ энэ бүхэн хязгаартай. Байнга алдагдалтай ажиллаад байж болохгүй. Төсөвт ачаалал ирнэ. “Тавантолгой” ХХК-д ч мөн алдагдал үүссээр байна. Ер нь бараа бүтээгдэхүүний үнийг хүчээр барина гэдэг бол алсдаа буруу болдог. Эрчим хүч, шатахуун, түлш гэхчлэн бүгдэд нь адилхан. Тийм учраас аль болох үнийг чөлөөлөх хэрэгтэй. Гэхдээ стратегийн бүтээгдэхүүн, иргэдийн амьдралтай шууд холбоотой ажлууд дээр бодлогын арга хэмжээ авахаас өөр аргагүй нөхцөлд бид байна” гэж Ерөнхий сайд ярьж байлаа.

Тус компанийн санхүүжилт болон үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой зарим асуудлаар Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

Таван Толгой түлш
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.