Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»“Оросын цом”-ын нээлттэй тэмцээнд
Фото

“Оросын цом”-ын нээлттэй тэмцээнд

coolНийтэлсэн: cool12/03/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 С.Цэрэнчимэд, Х.Болортуяа нар түрүүлжээ Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Оросын цом”-ын нээлттэй тэмцээн арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд ОХУ-ын Чувашийн Чебоксар хотод боллоо. “Чебоксар арена”-д болсон тав дахь удаагийн тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Ө.Ууганбаярын удирдлага дор манай улсын найман тамирчин хүч үзэж, хоёр алт, таван хүрэл медаль хүртэв. 57 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 65 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа нар алт, 50 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д “Хилчин” спорт хорооны тамтрчин ОУХМ Э.Сумъяа, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор, 62 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг, 68 кг-д “Алтай” констракшний тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар хүрэл медалийн эзэн боллоо. 62 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Гантуяа 1/4 шигшээд нутгийн бөх А.Батцэцэгт 3:4-өөр ялагдсан юм. С.Цэрэнчимэд гавьяат хоёр жилийн өмнөх амжилтаа бататгаж тус тэмцээний хошой аварга болж, Х.Болортуяа өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж алтан медалийн тавцанд зогсов. ОУХМ А.Батцэцэг тус тэмцээнд таван удаа зохион байгуулагдахад бүгдэд нь медаль хүртэж ховорхон амжилт үзүүлсэн төдийгүй дөрвөн өөр жинд (53, 55, 57, 62 кг) медаль хүртээд байна. Түүнчлэн О.Насанбурмаа гавьяат тус тэмцээнээс гурав (2016, 2017 онд түрүүлсэн), Э.Сумъяа (2017 онд алт), Б.Шоовдор (2015 онд хүрэл) хоёр дахь, Ц.Намуунцэцэг анхны медалиа зүүлээ. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.