Зохиолын дууны ертөнцөд өөрийн яруу тансаг дуу хоолой, хөөрхөн төрхөө гайхуулж явдаг уран бүтээлч бол А.Түмэн-Өлзий.
Өдгөө 35 настай тэрээр 30 насны босго давахаасаа өмнө гадаадад амьдардаг монгол залуутай гэр бүл зохиож, бяцхан охины аав ээж болсон. Гэвч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй. Түүний ойрын эх сурвалжийн хэлж буйгаар, дуучин бүсгүй нөхрийнхөө шоу цэнгээн, хардалт зэргийг тэсэж тэсвэрлээгүй тул ганц бие ээж байх сонголтыг хийсэн гэдэг.
Тэгвэл тэрээр өчигдөр өөрийн цахим хуудаснаа үнэн үгс өчсөн нь, олон бүсгүйчүүдийг “яг тийм” гэж дуугаргахад хүргээд байна. Тэрээр “Үхэх гэж байгаам шиг харамлаж хайрладаг байсан хүнээ харааж доромжилж харддаг эрэгтэй хүнийг хэзээ ч ойлгодоггүй.
Тэгээд өөрөөсөө холдуулчихаад араас нь гуйж гувшиж аргадана… Хичнээн голдоо ортол гомдож аргаа барж ахиж хэзээ ч үгүй гэж боддог ч хэдхэн хоромын дараа уучилж өрөвдөж цайдаг хүн бол эмэгтэй хүн.Асар их зөрүүтэй шүү” хэмээн бичжээ.