Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Хотын дарга Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Мэдээ

Хотын дарга Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа

Эрхэм админBy Эрхэм админ10/20/2021Updated:12/03/2021Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад ЕСБХБ-ны Төв Ази хариуцсан захирал Сузанна Харгитай, ЕСБХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ханнес Такач болон НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга М.Аясгалан нар оролцсон юм.

Уулзалтаар талууд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч буйгаа цохон тэмдэглээд, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжит төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.

Улаанбаатар хотын хувьд ЕСБХБ-ны санаачилсан “Ногоон хот” хөтөлбөрт хамрагдаж буй цөөн хотын нэг болохыг хатагтай Сузанна Харгитай онцлоод, нийслэл хоттой хамтран байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн төслүүд хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Хотын дарга ч мөн хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллана гэдгээ мэдэгдэж байлаа.Талууд Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх үүднээс хэд хэдэн төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар санал солилцож, уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ЕСБХБ-тай хамтран ажиллахдаа үргэлж таатай байдаг хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.