Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    06/22/2026

    Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

    06/22/2026

    Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

    06/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»УОК одоо хүртэл тусгаарлалтаа зохицуулж суралгүй иргэдийг чирэгдүүлсээр байна
Мэдээ

УОК одоо хүртэл тусгаарлалтаа зохицуулж суралгүй иргэдийг чирэгдүүлсээр байна

coolBy cool01/03/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас манай улсад хөл хориог сайн зохион байгуулж бараг сураад байсан. Харин цар тахлын шинэ хувилбар гарсантай холбоотойгоор гадаадаас эх орондоо ирж байгаа иргэдийг нэг өдрийн 100 000 төгрөгийн үнэ бүхий зочид буудалд тусгаарлаж байгаа.  Тусгаарлалт хийх байрууд нь манайдаа л тансагт тооцогдох 3-5 одтой зочид буудлууд. Гэвч уг буудлуудын хоол, үйлчилгээний чанар 00 зааж байгааг буудлуудад тусгаарлагдаж байгаа иргэд мэдэгдэж байна.

Гадаадаас эх орондоо ирж байгаа иргэн өдрийн  100 000 төгрөгөөр гурван өдөр нийт  300 000 төгрөгөөр тусгаарлагдана. Уг 100 000 төгрөгөөр өдрийн гурван хоол багтаж байгаа. Гэхдээ хоол нь хүн идэхэд бэрх, “нохой тоож шиншлэхээргүй” байгааг тусгаарлалтад байгаа иргэд ярьсаар байна.

Харин өлсөж цангах болон ариун цэврийн асуудлаа зах зээлийн ханшнаас өндөр өртгөөр хангах болно. Тодруулбал, ус ундаа, саван, алчуур зэргийг зах зээлийн үнэнээс нэмүү өртөгтэйгөөр худалдан авч болно. Авахгүй бол гурван өдөр хир буртагтайгаа зууралдаж, өлсөж ундаасахаас өөр сонголтгүй болж байна. Тухайлбал ганц нүүр гарын саван 5000 төгрөгийн үнэтэй байх жишээний. Тухайн 5000 төгрөгийг өгсөн ч саванг нь авчирч өгөхгүй.

Зургийн тайлбар: Тусгаарлах байранд зарагдаж буй эд зүйлсийн үнэ ханш

Уг нь эх орондоо ирж байгаа хүмүүс онгоцонд суухаасаа өмнө 25 ам.доллараар  /25 ам.доллар өнөөдрийн ханшаар 71250 төгрөг болж байгаа/ шинжилгээ өгч байгаа. Эх орондоо ирээд шинжилгээ өгч байгаа.

Үүнээс гадна эх орондоо ирээд хүн нэг бүр 20 000 төгрөгөөр тусгаарлагдах байр руугаа явна.

Гурав дугаар тундаа хамрагдсан эсэх нь огт хамаагүй заавал л гурван өдөр буудалд тусгаарлана.

Дээрх бүх зардлыг тооцоод үзэхээр нэг гэр бүлийн эхнэр нөхөр гурван хоног тусгаарлагдахад хамгийн багадаа нэг сая гаруй төгрөг болж байна.

Бусад улсад иргэнийг гэртээ өөрийгөө тусгаарла гэж байгаа бөгөөд гадаадын иргэнийг л буудалд тусгаарлаж байгаа. Гэтэл манай улс ийнхүү зочид буудлын бизнесээ дэмжиж ийнхүү гадна, дотнын иргэн гэж ялгалгүй буудалд тусгаарлаж байгаа ч ийнхүү өнөөдрийг хүртэл зохион байгуулалтаа хийж чадахгүй иргэдийг бухимдуулж, чирэгдэл үүсгэсээр байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал анх бүртгэгдсэн цагаас эхэлж, тусгаарлах байрны асуудлыг шийдэж, өдгөө ийм асуудал гарахааргүй туршлагажсан байх ёстой УОК өнөөдрийг хүртэл туршлага хуримтлуулсангүй.

УОК-ийн дарга С.Амарсайхан уг нь цар тахлыг анх гарахаас нь эхлээд энэ “тогоонд буцалсан” хэрнээ өнөөдрийг хүртэл туршлагажсангүй. Чадахгүй бол чаддагт нь өгөөд суудлаасаа зайлаад өгөх хэрэгтэй шүү Шадар сайд С.Амарсайхан аа!!!

А.Баярмаа

Нийтлэлчид Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО БОЛОХ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДОВ

06/22/2026

Э.Бат-Үүл: Тонуулчдын бослого ба арчаагүй төр!

06/22/2026

МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамц сонгогдлоо

06/21/2026

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.